Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 1-24 дүгээр хороодын зохион байгуулагч нарын шуурхай хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж удирдан явууллаа.
Гэр хорооллын зарим өгсүүр замуудад давс бодис цацах, халиа дошин үүсэх эрсдэлтэй газруудад байгаа айл өрхүүдэд мэдээлэл хүргэх, бэлэн байдлыг хангахыг даалгалаа.
Албан бичгийн шийдвэрлэлтэд, хяналт тавьж ажиллах, өөрсдийн хариуцсан хороодын цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэг байх, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо.