Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

Шуурхай хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

viber image 2024 03 06 15 34 54 332

viber image 2024 03 06 15 34 55 401

viber image 2024 03 06 15 34 56 451

viber image 2024 03 06 15 34 57 489

viber image 2024 03 06 15 34 58 551

 

Монголын хараа зүйн мэргэжилтний “Од” нийгэмлэг, Австралын “See together” төрийн бус байгууллагатай хамтран дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдыг нүдний үзлэгт  хамрууллаа.

Үзлэгт нийт 80 гаруй ажилтан, албан хаагч хамрагдлаа.

Нүдний хол болон ойрын харааг олон улсын стандартад нийцсэн аргын дагуу шалган, харааны шилний жорыг мэргэжлийн эмч нар албан хаагчдад тайлбарлан, зөвлөгөө мэдээлэл өглөө.

viber image 2024 03 06 15 35 14 723

viber image 2024 03 06 15 35 15 693

viber image 2024 03 06 15 35 16 623

viber image 2024 03 06 15 35 17 560

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн болон холбогдох хэлтэс албадын дарга дүүргийн цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга П.Баянбаатар, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Хурцбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Цэрэннамжил нар оролцлоо.

Мөн дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Амгалан-Энх, дүүргийн цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид оролцлоо.

Уулзалтаар дүүргийн цагдаагийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийн талаар мэдээлэл сонслоо.

Дүүргийн удирдлагуудын зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн гомдол саналыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч бодит алхамуудыг хийхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлж, иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө үүргээ биелүүлж, хариуцлагатай, ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүнд  амжилт хүслээ.

Уулзалтын төгсгөлд дүүргийн цагдаагийн газрын алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, зарим шаардлагатай асуудлыг шийдвэрлэлээ.

DSC 2857

DSC 2855

DSC 2857

DSC 2862

DSC 2863

DSC 2868

DSC 2869

DSC 2875

DSC 2878

DSC 2881

 

Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдлаа.

Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн дарга Л.Цэеэрэгзэн удирдан явуулж, салбар зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2024 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг хэлэлцэж, санал солилцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг төрийн ба хувийн хэвшлийн нийт аж ахуйн нэгж, байгууллагад уриалж ажиллах, тэдний сурч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

DSC 2751

DSC 2754

DSC 2759

DSC 2761

DSC 2766

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.

Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын мэдээллийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Батбилэг, дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Амгалан-Энх, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

Дүүргийн Засаг даргын Ж.Лхагвасүрэн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө. Хаврын улирал болж цаг агаар дулаарч буйтай холбоотой халиа тошин үүсэх, нэмэгдэх, шар усны үер болох эрсдэлтэй учраас дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг даалгалаа.

Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх, хог цэвэрлэгээ, ариутгалын ажилд анхаарах, иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлийг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллах, эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн чанар хүртээмж, тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

DSC 2706

DSC 2714

DSC 2715

DSC 2720

DSC 2722

DSC 2725

DSC 2738

DSC 2742

DSC 2745