Not published yet

Чингэлтэй дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нарын ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо.

Хурлыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Очир удирдан явуулж, цэцэрлэгийн удирдлагуудад цаг үеийн асуудлуудаар холбогдох чиглэлүүдийг өглөө.

2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудаа эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудад идэвх санаачилгатай оролцох, цэцэрлэг орчмын бүсд гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, цахилгааны аюулгүй байдлыг хангах, сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулах, бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

DSC 2410

DSC 2415

DSC 2416

DSC 2418

Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан хүмүүст шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар гардуулан өглөө.

Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одонгоор

Чингэлтэй дүүргийн 5-р хорооны иргэн Д.Лхагвасүрэн, Н.Оюунчимэг
39 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Дэлгэрмаа
“Хөдөлмөрийн хүндэт” медалиар

13 дугаар хорооны иргэн Б.Цэрэндорж
“Авто тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр

Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн жолооч Д.Мөнхсайхан, А.Очирбат
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”-ээр

13 дугаар хорооны хэсгийн ахлагч Г.Наранчимэг
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Таны итгэл” ӨЭМТ-ын нийгмийн ажилтан Б.Буянжаргал
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр

24 дүгээр хорооны зохион байгуулагч С.Отгонтогтох
Дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр

9 дүгээр хорооны иргэн Н.Гэрэлчулуун
9 дүгээр хорооны олон нийтийн байцаагч Д.Оюунтуяа
19 дүгээр хорооны иргэн Ш.Бямбацогт
Дүүргийн Засаг даргын “Хөдөлмөрийн алдар” медалиар

24 дүгээр хорооны хэсгийн ахлагч Э.Оюун
9 хорооны хэсгийн ахлагч Б.Мөнхбаясгалан, Э.Нандинцэцэг нар шагнагдлаа.

viber image 2024 02 08 11 53 09 302

viber image 2024 02 08 11 53 11 234

viber image 2024 02 08 11 53 13 252

viber image 2024 02 08 11 53 19 459

viber image 2024 02 08 11 53 11 234

viber image 2024 02 08 11 53 21 437

viber image 2024 02 08 11 53 23 528

viber image 2024 02 08 11 53 25 423

viber image 2024 02 08 11 53 27 368

viber image 2024 02 08 11 53 29 532

viber image 2024 02 08 11 53 31 422

viber image 2024 02 08 11 53 32 914

viber image 2024 02 08 11 53 34 700

viber image 2024 02 08 11 53 36 256

viber image 2024 02 08 11 53 37 986

viber image 2024 02 08 11 53 39 877

viber image 2024 02 08 11 53 44 040

Not published yet

Нийслэлийн Чингэлтэй дүүргээс дүүргийнхээ 100 настай ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг гардууллаа.

Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, 3 дугаар хорооны 100 настан Цэрэнгийн Чимэдцэрэн, 12 дугаар хорооны 100 настан Балжирын Баасанхүү, 18 дугаар хорооны 100 настан Цэндийн Цэвэлмаа нарт хүндэтгэл үзүүлээ.

Чингэлтэй дүүрэг нь 17866 ахмад настантай бөгөөд 90-ээс дээш насны 202, 100-аас дээш насны 3 ахмад настан тус дүүрэгт амьдарч байгаа юм.

viber image 2024 02 08 09 18 26 216

viber image 2024 02 08 09 18 28 978

viber image 2024 02 08 09 18 29 947

viber image 2024 02 08 09 18 30 989

viber image 2024 02 08 09 18 33 164

viber image 2024 02 08 09 18 37 525

viber image 2024 02 08 09 18 38 492

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар сар шинийн баяр болж байгаатай тохиолдуулан дүүргийн ахмад настнууд, 100-аас дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэх талаар ажлын хэсэг зохион байгуулах талаар хэлэлцлээ. Мөн дүүргийн нутаг дэвсгэрийн хог цэвэрлэгээнд анхаарах, цугласан хур хог ачиж тээвэрлэх талаар анхаарахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Мөн сар шинийн баярын өдрүүдээр айл, өрхүүд гэрээ эзэнгүй удаан хугацаанд орхих, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих үзэгдэл гардаг учраас мэргэжлийн байгууллагууд зөвлөмж зөвлөгөөг хүргэх, цахилгааны аюулгүй байдалд анхаарч, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын газар болон Цагдаагийн газрын удирдлагуудад үүрэг болголоо.

viber image 2024 02 06 16 55 03 981

viber image 2024 02 06 16 55 03 013

viber image 2024 02 06 16 55 01 879

viber image 2024 02 06 16 55 00 056

Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын тушаалаар дүүргийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан шуурхай бүлэг дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарч халиа, дошин үүсэж айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн талбай мөс тогтсон байсныг “Тохижилт үйлчилгээний” ХХК-ийн 4 инженер техникийн ажилтан,1 машин механизмтайгаар ажиллаж суваг шуудуу гаргаж мөсөн далан босгох ажлыг шуурхай зохион байгуулж айл өрхүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

viber image 2024 02 05 14 52 20 390

viber image 2024 02 05 14 52 20 693

viber image 2024 02 05 14 52 21 063

viber image 2024 02 05 14 52 21 781

viber image 2024 02 05 14 52 22 487

viber image 2024 02 05 14 52 23 168

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/16 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.

Хурлаар дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын орчин нөхцөлд эрсдлийн үнэлгээ хийх ажлыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрүүдэд зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээр хяналт-шалгалт хийх уг ажил нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, байгууллага орчмын эрсдэл бүхий нөхцөл байдлыг үнэлэх, хоол үйлдвэрлэлийн чанар стандартыг хангах, ил задгай цахилгааны утас, камерийн хэвийн ажиллагаа зэргийг хянах, илэрсэн зөрчлийг арилгах үндсэн зорилготой юм.

viber image 2024 02 05 14 44 20 247

viber image 2024 02 05 14 44 19 180

viber image 2024 02 05 14 44 18 125

viber image 2024 02 05 14 44 16 800