ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АРХИВЫН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
 
Монгол Улсын “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хүрээнд Нийслэлийн Архивын газраас дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Архивын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын байцаагч Ц.Дунгармаа, Архивын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Чимэдрагчаа, Төрийн болон салбар архивын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Амгаланбаатар нар ажиллав.
Тус хяналт шалгалтаар дүүргийн Архивын тасгийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа болон архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийг харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж, хяналт тавьж байгаа байдалд хяналт шалгалтыг хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн юм.
316680092 5692134384198568 2407282268107406989 n

НОМЫН САНГУУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ СУРГАЛТ БОЛЛОО
 
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд номын санчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулагдлаа. Тухайлбал, Хүүхдийн номын өргөө, “World share” ТББ хамтран Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг номын сангийн албан хаагчдад сургалт явууллаа.
Сургалтаар номын сангуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага болоод номын санчдад тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцсон юм.
Сургалтыг Хүүхдийн номын өргөөний захирал, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Болортунгалаг удирдан явууллаа.
Энэ үеэр номын санчдын нийгмийн асуудал, цалин хангамж, сурах бичгийн дарамт, ажиллах болон хүүхдүүдийн ном унших таатай орчин дутагдаж байгаа талаар хэлэлцлээ. Мөн мэдээллийн эрин зуунд уншигчдын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, нийгэм, эдийн засгийн хөгжил, мэдээлэл технологийн хурдацтай хөгжилтэй уялдуулж Номын сангийн тухай хуулийг сайжруулах чиглэлээр салбарт тулгамдаж буй асуудал, орчин үеийн номын сангийн чиг хандлага, бүх нийтийн уншлагыг дэмжих асуудлыг хэлэлцэж, санал солилцож, бодлогын зөвлөмж гаргаж, дүүргийн удирдлагуудад танилцуулах тал дээр хамтран ажиллахаар тогтлоо.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлэхдээ “Номын сангуудад тулгарч буй төсөв санхүү, орчин нөхцөл, боловсон хүчний асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлж байна. Төсөв санхүүгээс болж уншигчдад эрэлт хэрэгцээнд нь нийцсэн номыг бүрдүүлж чадахгүй, номын санчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ дээрх асуудлуудыг шийдвэрлэх тал дээр номын санчидтайгаа зөвлөлдөн ажиллах болно.
Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газруудыг судлаад шаардлагатай бол төрд буцааж авна. Тэгээд ногоон байгууламж эсвэл хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай эсвэл олон улсын жишигт нийцсэн номын сан байгуулна” хэмээв.
317431656 5692087194203287 538935384942679572 n
 
316816855 5692087267536613 4008002054704773156 n
316534998 5692087307536609 3586167871833335037 n
317631227 5692087417536598 3347937963207490118 n

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62, 2022 оны 223 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/341 дугаар захирамж батлагдсан. Уг захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 7-20 болон 24 дүгээр хорооны ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 117 болон 37 дугаар сургуулийн сурагчид хамрагдлаа.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Таван толгой түлш” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа уг сургалт өнөөдрөөс буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
316817434 5689345387810801 6500812730889568178 n
317480240 5689345391144134 421840089999182118 n

ЖЕНДЭРТ СУУРИЛСЛАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯН ӨРНӨЖ БАЙНА
 
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жил “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг “Нандин бүхнээ хамгаалъя: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн уриан дор зохион байгуулж байна.
Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж буй тус аянд НИТХ, НЗДТГ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байгаа юм.
316269703 577213850879404 6166833837481476562 n
316292952 577213854212737 2656021169821496679 n
316956680 577213847546071 2074783373362844455 n

НИЙТ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ХЭДЭН ХУВЬ НЬ ГАДААХ 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ ТАЛБАЙГАА ЦЭВЭРЛЭСЭН БЭ?
 
Нийслэлийн хэмжээнд нийт 17’046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буйн 16 хувь нь буюу 2’836 аж ахуйн нэгж байгууллага 194’394 мкв талбайн орчны 50 метрийн цэвэрлэгээг хийсэн байна.
Иймд иргэд та бүхнийг орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээ хийж нийт зам талбайн үйлчлэгчдэдээ дэм болж ажиллахыг уриалж байна.
 
316957308 577143534219769 5055499512490779427 n
317367719 577143540886435 4188795686863541336 n

“ГАЛ СӨНӨӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ГУДАМЖ”-ТАЙ БОЛЛОО

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаар тогтоолоор “Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамж”-ийг бий болголоо. Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аврагч, гал сөнөөгдчөө алдаршуулах зорилгоор Улаанбаатар хотод нэрэмжит гудамжтай болох саналыг нийслэлийн удирдлагуудад хүргэсний дагуу ийнхүү нэрэмжит гудамжийг нээж байна.

“Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамж”-ийн нээлтэд Онцгойр байдлын Ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, бие бүрэлдэхүүн оролцлоо.

Энэхүү гудамж нь Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар анги, дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм.

Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэл хотын хөгжил цэцэглэлт, хүн ардын аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсээр ирсэн билээ.

316240683 5672701259475214 789098343258761718 n

316247649 5672701572808516 4625568965308747391 n

316266060 5672700742808599 1396094254354675092 n

316536809 5672701006141906 8385560822008722037 n

316672104 5672700806141926 5367735080170983755 n

316688995 5672701389475201 6236695430406411843 n

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХМАДУУД СПОРТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
 
Нийслэлийн Ахмадын хорооноос 9 дүүргийн ахмадуудын дунд Софт волейбол, Ширээний теннис, Шатарын тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд тус дүүргийн ахмадуудын Софт волейболын эрэгтэй тамирчдын баг алтан медаль, эмэгтэй тамирчдын баг мөнгөн медаль, Ширээний теннисний эмэгтэй тамирчдын баг алтан медаль тус тус хүртэж амжилттай оролцлоо.
315470670 791191961947088 6468575760135111456 n 1
315528084 473300044784234 4283865748569376655 n
315528637 870479940639684 7294613880194738004 n

"НИЙТИЙН ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ШИЛДЭГ ХОС" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
 
Дүүргийн 30 жилийн ой, “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд дүүргийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлагийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нийтийн цэнгээнт бүжгийн шилдэг хос” шалгаруулах тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
 
Тэмцээний 55-65 насны ангилалд:
1-р байранд 3-р хорооны хос Д.Гүрбазар, Ц.Намжилсүрэн
2-р байранд 13- р хорооны хос Г.Бадраа, П.Тэрбиш
3- р байранд 6-р хорооны хос О.Нармандах, Б.Цэндсүрэн.
Тусгай байранд 17- р хорооны хос Б.Батжаргал, Ч.Энхцэцэг нар
65-аас дээш насны ангилалд:
1- р байранд 17- р хорооны хос Х.Цогбаяр, Я.Мөнхбаяр.
2- р байранд И.Чулуунбат, Ш.Дуламсүрэн.
3- р байранд Л.Пүрэвнанзад, П.Нямсүрэн
Тусгай байранд Ж.Пүрэвдорж, Ж.Урантогос нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
316100116 5667350570010283 1756975418803592621 n
 
316210050 5667350563343617 2667591578961089393 n
316552725 5667350660010274 5014666375005711985 n
 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын залуучуудын холбоо, Чингэлтэй дүүргийн залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж буй “ОРОЛЦЪЁ, ӨӨРЧИЛЬЕ, МАНЛАЙЛЪЯ” залуучуудын чуулга уулзалтад урьж байна.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой нэмэгдүүлэх, дижитал шилжилтийн шинэ эринд залуу үеийнхэнд шаардагдах харилцааны буюу зөөлөн ур чадварын талаар мэдлэг олгох, мэдээлэл хувааалцах, туршлага солилцох, залуучуудын хөдөлмөрлөх идэвхийг сайжруулж, нийгэмд манлайлагч залуучуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
Гол илтгэлүүд:
1. Ажлын байранд өөрийгөө хэрхэн бэлдэх
2. Амжилт ба утга учиртай амьдрах нь
3. Энтрeпрeнep ба гарааны бизнес эрхлэх боломж
4. Бүтээмжтэй ажилтны сэтгэл зүйн бэлтгэл /стресс менежмент/
5. Oneday JOB танилцуулга /ажлын байр хайх/
6. Оролцоо төслийн үр шим, бодит туршлага
Хэзээ: 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09:30-14.00 цагт
Хаана: "Холидэй Инн" зочид буудлын 2 давхарт
Оролцох залуучууд доорх линкээр орж бүртгүүлнэ үү.
Холбоо барих утас: 95559009, 95347477
viber image 2022 11 21 08 52 44 464

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2022” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
 
✅Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээний хоёрдугаар шат өнөөдөр нээлтээ хийлээ.
?Тэмцээний нээлтэд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч хошууч М.Гарьд, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид оролцлоо.
?Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЕБС-ийн 17 баг оролцож байна.
315943396 5658302107581796 637049038780170638 n
315972401 5658301920915148 2918686911141701188 n
316093119 5658301904248483 7817497698147280046 n