✅ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
 
?Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хурал боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орон тооны зөвлөх Ч.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар удирдан явуулж хороодод тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлыг сонслоо.
?Чингэлтэй дүүрэг 24 хороотой. Үүнээс 1-6 хороо байшин хороо, үлдсэн нь гэр хороолол хамаардаг. Тиймээс ч иргэдээс тавьж буй санал, гомдол харилцан адилгүй. Уулзалтын эхэнд хороодын нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлыг сонслоо.
?Засаг дарга нар юуны өмнө хороодын өдөр тутмын ажил хэвийн явагдаж байгааг мэдээллээ. Гэвч золбин нохой муурыг устгах ажилд нэгдсэн журмаар бодлогын арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын урд талбайн цас, мөсийг цэвэрлүүлэх хэрэгтэйг уламжиллаа.
?Дүүргийн удирдлагуудын зүгээс шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хариуцлагатай жижүүр гаргах, төсвийн аудитын тайланд бэлтгэхийг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.
320190614 1195378048001128 2292179994981668130 n
317881469 5697909596954380 3287442712398567873 n
320541994 1634835676931692 3360865986889600451 n

ДҮҮРГИЙН АРХИВЫН ДЭРГЭДЭХ БАРИМТ НЯГТЛАН ШАЛГАХ АРГА ЗҮЙН КОМИСС ХУРАЛДЛАА
 
​Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалаар батлагдсан "Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/222 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам, Нийслэлийн Архивын газрын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 04 дүгээр хурлаар батлагдсан “Чингэлтэй дүүргийн архивын сан хөмрөгийг 2022-2026 онд бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийн жагсаалт”-ын дагуу 2022 онд нөхөн бүрдүүлэх хуваарьт орсон Нийслэлийн 154, 155, 173, 174 дүгээр цэцэрлэгийн данс, бүртгэлийг Дүүргийн архивын дэргэдэх БНШАЗК-ын 03 дугаар хурлаар хэлэлцлээ.
 
​БНШАЗК-ын гишүүдийн 100 хувийн саналаар 173, 174 дүгээр цэцэрлэгийн данс, бүртгэл батлагдаж, 154, 155 дугаар цэцэрлэгийн баримтын бүрдэл дутуу, албан хэрэг хөтлөлтийн стандартын зөрчил илэрсэн тул хариуцсан байгууллагын дарга нарт хугацаат үүрэг даалгавар өгч БНШАЗК-ын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахих хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
 
320760538 5893650420656341 5801848314624906114 n
320426663 2486416304858719 2855998121487031159 n
320427661 684244513158889 5782382932427169392 n

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ЗОХИЦУУЛАХ ГУРВАН ТАЛТ ХОРОО ХУРАЛДЛАА
 
Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан "Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм"-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр анхдугаар хурлаа хийлээ. Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны даргаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Хурцбаяр, нарийн бичгийн даргаар Чингэлтэй дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Гэнэндулам нар сонгогдож, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэхээр хурлаар шийдвэрлэлээ.
 
Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулинд 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага бүр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулан ажиллах үүрэгтэй юм.
320094336 898346771188156 3663907370925469574 n
320165028 777054236987581 238090598131072973 n
321051660 5995527500497830 2248751091829363097 n

БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ ДҮГНЭН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Эрүүл Чингэлтэйчүүд-2024” хөтөлбөр батлах тухай 28 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2022 оны А/203 дугаар захирамжийг дагуу Цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн идэвхтэй хяналтад авч, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг сайжруулах болзолт уралдааныг дүгнэлээ.
Шалгарсан хороодын Засаг даргын хамтарсан баг, Өрхийн эрүүл мэндийн төв, нарийн мэргэжлийн эмч нарт дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер дэд хурандаа Б.Цэдэн батламжийг гардуулан амжилт хүслээ.
viber image 2022 12 20 13 15 11 863
viber image 2022 12 20 13 15 12 844
viber image 2022 12 20 13 15 14 969
 

ШИНЭ ЗАГВАРЫН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН БЭЛДЦЭД БИЧИЛТ ХИЙХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд тус хууль батлагдсанаар хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж, иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг ашиглах боломжтой болсон.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 374 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлуулсан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийх ажлыг эхлүүллээ.
320083858 488618276710419 4038701853201854851 n

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:
 
-1157 тонн бодис, 1341 тонн давс цацаад байна. Нөөц хангалттай байгаа хэдий ч гэр хорооллын зам, гудамжинд халтиргаа, гулгаа их үүсэж байгаа учраас ачаалал дийлэхгүй байх үе бий. 2023 оноос дүүргүүдтэйгээ шинэ менежментээр ажиллана. Машин, техникийг шинэчлэх ажил эрчимжиж байгаа.
320832968 821849699112989 4762907475405406409 n

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 95 МЯНГАН ТОНН НӨӨЦТЭЙ БАЙНА
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:
-Шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа. 31 компанийн 310 машинаар тээвэр хийж байна. Тавдугаар сараас нөөцийг бэлдсэн.
320577734 874982053702350 2990116797405538609 n

99 ИРГЭНИЙГ АВАРЧ 3.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ХАМГААЛАВ
Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням:
-Гал түймэр болон аврах ажиллагааны 86 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 99 иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан. 2022 он гарсаар нийт 2031 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.8 хувиар өссөн үзүүлэлт. Гамшгаас хамгаалах сургалтыг 19 удаа зохион байгууллаа.
320890109 679571733721779 2009685407825691604 n

СУРАГЧДЫН АМРАЛТААР ХҮҮХДҮҮДИЙГ ОСОЛ, ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
 
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.
Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байжээ.
320652053 1375726429864091 6731803279870266151 n

ДАВС, БОДИС ЦАЦАХ, ЗАМ ТАЛБАЙ ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, хотын авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацах үүрэг чиглэлийн дагуу зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 18 байгууллагын 878 алба хаагч 72 машин техниктэйгээр 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.
Өчигдөр 15:00 цагийн байдлаар 71 тонн бодис, 161 тонн давс цацсан бөгөөд 2298.34 тонн бодис, 4582.57 тонн давс үлдэгдэлтэй байна. Мөн авто замын нуух, явган хүний зам, ногоон байгууламжийн түүвэр цэвэрлэгээ болон хогийн сав суллах, хөлдсөн мөсний цэвэрлэгээг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилчин, албан хаагчид хийж гүйцэтгэж байгаа юм.
318073626 587252126542243 7947617797443821569 n
319226580 587252119875577 8178047972428376564 n
318881342 587252153208907 1203267206517778249 n