✅Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчидтай уулзаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой дүүрэгт хийгдэж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.

Ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалтад анхаарах, ажлын байран дахь албан ёсны хувцаслалтыг мөрдөх, иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтыг цаг тухайд нь шийдвэрлэж байхыг хэллээ. Мөн дүүргийн гудамж, зам талбайн тохижилтын ажил, бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж ажиллахыг холбогдох хэлтсүүдэд үүрэг болголоо.2

1

3