Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн архив үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 1 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар дүүргүүдэд салбар архив байгуулах шийдвэр гарсан бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн Чингэлтэй дүргийн архивын тасгийг “Архивын хэлтэс” болгож нийслэлийн 9 дүүргээс анхдагч салбар архив болж байгуулагдсан юм.

Өнөөдөр Архивчдын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилчдад шагнал гардууллаа.

Архивын ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”, дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн алдар” медалиар шагнагдсан ажилтнуудад Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар баяр хүргэж, шагналыг гардуулан өглөө.

Архивын хэлтэс нь Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоожийг хэрэгжүүлэх зохион байгуулах, хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үндэсний архивын сан хөм рөгт хамаарах архивын баримтыг дүүргийн хэмжээнд төвлөрүүлэн хадгалах үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

viber image 2023 12 05 16 14 21 331

viber image 2023 12 05 16 14 15 885

viber image 2023 12 05 16 14 20 314

viber image 2023 12 05 16 14 17 931

viber image 2023 12 05 16 14 16 907

viber image 2023 12 05 16 14 19 243

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “ Төрийн цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах” ажлын хүрээнд дүүргийн 1-24 дүгээр хороодын Зохион байгуулагч нарт Хууль тогтоомжийн мэдээлэл олгох, Улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, бүртгэлийн төрлийн талаарх мэдээллийг өгөх, Улсын бүртгэлийн үйлчилгээг хэлтэс, төв, цэгүүдээр дамжуулан иргэдэд үзүүлэхэд анхан шатанд тулгарч буй хүндрэл, бэрхшээл гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын сургалтын хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр явуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах, төрийн үйлчилгээг хүн бүрд хүртээмжтэй хүргэх "ХУРДАН" цэгийн талаар сургалтад оролцогч төрийн албан хаагчдад зориулж үг хэллээ.

viber image 2023 12 04 14 35 04 939

viber image 2023 12 04 14 35 06 525

viber image 2023 12 04 14 35 04 048

viber image 2023 12 04 14 35 03 085

viber image 2023 12 04 14 35 05 750

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар “Өмгөөллийн Легал полиси” ХХК-тай хамтран иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах хүрээнд захиргаа, эрүү, иргэн, гэр бүл, гэрээний эрх зүй чиглэлээр мэргэжлийн хуульч, өмгөөлөгч нар үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөн ажиллалаа.

viber image 2023 12 04 13 11 30 732

viber image 2023 12 04 13 11 31 658

viber image 2023 12 04 13 11 32 596

Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний “Найши трейд” ХХК Зуслангийн бүсийн Жигжид чиглэлийн авто замын авто машины хөдөлгөөн бага, давс бодисын хайлалт удаан байгаа хэсэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган дахин давс, бодис цацан ажиллаж байна.

Мөн Яргайтын богино чиглэлийн авто замын явган зам, нуухны цэвэрлэгээг зам талбайн ажилчид цэвэрлэж, цэвэрлэгээнээс гарсан хар цасын тухай бүр ачиж тээвэрлэж байна.

viber image 2023 11 30 12 35 59 947

viber image 2023 11 30 12 36 03 287

viber image 2023 11 30 12 36 04 411

viber image 2023 11 30 12 37 10 186

viber image 2023 11 30 12 37 11 214

viber image 2023 11 30 12 37 12 273

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын дунд "Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын менежментийг хөгжүүлэх нь" сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Дүүргийн түвшинд ЕБС удирдах ажилтны 11 илтгэл, СӨББ-ын удирдах ажилтны 10 илтгэл нийт 21 илтгэл оролцож дараах удирдлагын багийн илтгэлүүд шалгарч нийслэлийн түвшинд өрсөлдөх эрхээ авлаа. Амжилттай оролцож, эхний байранд шалгарсан багш нарт өргөмжлөл, мөнгөн шагналыг  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар гардуулан өглөө. 

СӨББ-ын удирдах ажилтны төрөлд

1-р байр- 293 дугаар цэцэрлэгийн арга зүйч Т.Баярмаа

2-р байр- 103 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Түвшинжаргал  291 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Лхамноржин

3-р байр – 222 дугаар цэцэрлэгийн арга зүйч Н.Солонго нар шалгарлаа.

ЕБС-ын удирдах ажилтны төрөлд

1-р байр- 23 дугаар сургуулийн сургалтын менежер, МУ-ын зөвлөх багш М.Цогзолмаа

2-р байр- 117 дугаар сургуулийн захирал Б. Сувдаа, Сургалтын менежер Ч.Цэвэлсүрэн, Э.Оюунтуяа

3-р байр - 24 дүгээр сургуулийн сургалтын менежер Б.Цолмонцэцэг, Б.Рагчаасүрэн, Г.Цэцэгжаргал нар шалгарлаа.

viber image 2023 11 30 11 13 25 263

viber image 2023 11 30 11 13 26 534

viber image 2023 11 30 11 13 27 563

viber image 2023 11 30 11 13 28 643

viber image 2023 11 30 11 13 29 707

viber image 2023 11 30 11 13 30 721

viber image 2023 11 30 11 13 31 793

viber image 2023 11 30 11 13 32 927

Монголын газрын тос боловсруулах үйлдвэр төрийн өмчит ХХК-н Хүний нөөцийн хэлтсийн дарга, ахлах хуульч Х.Оюунцэцэг нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх харьяа хэлтэс, албадын дарга нарт "Үр дүнд суурилсан захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээ шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх нь" сэдэвт сургалтыг орж, мэдлэг мэдээллээ хуваалцав.

viber image 2023 11 29 15 56 28 609

viber image 2023 11 29 15 56 19 639

viber image 2023 11 29 15 56 21 645

viber image 2023 11 29 15 56 22 469

viber image 2023 11 29 15 56 23 321

viber image 2023 11 29 15 56 24 093

viber image 2023 11 29 15 56 25 136

viber image 2023 11 29 15 56 26 900