Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал, цахимаар хичээллэж буйтай холбоотой сурагчдын хамрагдалт, хөрөнгө оруулалтын ажлууд, багшийн ёс зүйн асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.

Ерөнхий боловсролын сургуулиуд орчин нөхцлөө сайжруулах, нөөц боломждоо тулгуурлан урсгал зардлаар засвар үйлчилгээний ажлаа хийх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилдаа анхаарч ажиллахыг үүрэг болголоо.  

Сурагчид цахимаар хичээллэж буйтай холбогдуулан хүүхдүүдэд галын аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлэх, эцэг эхчүүдэд хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах тал дээр зөвлөмж мэдээлэл хүргэх, гал галлагаа болон, залгуур удаан хугацаанд залгаатай орхих, гацуур модны гэрлээс улбаатай галын ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн мэдээллээр хангаж, анхааруулж ажиллахыг сургуулийн удирдлагуудад үүрэг болголоо.

DSC 6996

DSC 7001

DSC 7002

DSC 7007

Not published yet

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр хороодын хэсгийн ахлагчидтай уулзлаа. Чингэлтэй дүүрэгт 213 хэсгийн ахлагч ажиллаж байна.

Засаг дарга Н.Батсүмбэрэл уулзалтад оролцогчдод дүүрэгт хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа. Дүүргийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 6 зорилт 179 арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна. Чингэлтэй дүүрэг зориулалтын эмнэлгийн байргүйн улмаас эмнэлгийн тоног төхөөрөмж суурилах боломжгүй. Тиймээс иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байдаг. Энэ асуудлыг шийдэхээр дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 55 нэгж талбарт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.8 тэрбум төгрөгөөр газар чөлөөлтийг хийсэн. Энэ газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр жишиг эрүүл мэндийн төв эмнэлэг барих ажил ирэх жилээс эхлэх юм.

Мөн дүүргийн иргэдийн талархлыг хүлээгээд байгаа нэг ажил бол “Ногоон бүс”. Дүүргийн 1-3 хороо Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн замын уулзвар хүртэлх нийт 51.7 га талбайг камержуулж уг төсөл эхэлж байсан бол одоо дүүргийн нутаг дэвсгэрийн 117 цэгт 1857 камер ажиллаж байна. “Ногоон бүс” болсноор иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн жишиг ажил болсон юм.

Иргэд, олон нийтэд хамгийн ойр ажиллаж буй хэсгийн ахлагчдын дэвшүүлж буй саналыг ажилдаа тусган хамтран ажиллана гэдгээ Засаг дарга уулзалтын үеэр хэллээ.

viber image 2023 12 14 16 22 35 106

viber image 2023 12 14 16 22 36 273

viber image 2023 12 14 16 22 37 740

viber image 2023 12 14 16 22 38 883

viber image 2023 12 14 16 22 39 832

viber image 2023 12 14 16 22 41 320

viber image 2023 12 14 16 22 42 229

viber image 2023 12 14 16 22 43 326

viber image 2023 12 14 16 22 50 193

viber image 2023 12 14 16 22 50 193

viber image 2023 12 14 16 22 52 998

 

 

 
Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн 18 дугаар цэцэрлэгийг Онцгой байдлын салбар цэцэрлэг болгон байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
 
Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцлоо.
 
18 дугаар цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд цэцэрлэгийг стандартын дагуу тохижуулан, хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, иж бүрэн тохижилтыг гүйцэтгэн ийнхүү өнөөдөр нээлтээ хийлээ.
 
viber image 2023 12 08 14 02 07 253
viber image 2023 12 08 14 02 05 706
viber image 2023 12 08 14 02 48 279
viber image 2023 12 08 14 06 56 843
viber image 2023 12 08 14 06 20 165
viber image 2023 12 08 14 06 18 722
viber image 2023 12 08 14 05 43 536
viber image 2023 12 08 14 05 07 736
viber image 2023 12 08 14 03 31 085
viber image 2023 12 08 14 03 28 757
viber image 2023 12 08 14 02 50 499
 
 
 
 

Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г Монгол Улсад уламжлал болон зохион байгуулагддаг билээ.

Энэ жил дэлхий нийтээрээ ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аяныг “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЯ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 90 хувь нь охид, эмэгтэйчүүд байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн зүгээс эмэгтэйчүүд рүү чиглэн үйлдэгдэж байгаа хүчирхийллийн шалтгаан нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлж, тэдний ойлголт, хандлагыг өөрчлөх нь нэн түрүүн тулгамдсан асуудал болоод байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдплагын хэлтсийн мэргэжилтэн, Жендэрийн үндэсний хорооны “ЖСХ-ээс урьдчилан сэргийлэхэд хөвгүүд эрэгтэйчүүдийг татан оролцуулах нь” сургалтын хөтөлбөрийн сургагч багш Т.Түвшинжаргал, ЖҮХ-ны Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишигээс нар 5 дугаар сургуулийн ахлах ангийн 154 сурагчдад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд зохион байгуулагддаг “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл, Жендэрт  суурилсан хүчирхийлэл сэдвээр сургалт зохион байгуулаа. Албан хаагч нар “Хүчирхийллийн хажуугаар хэзээ ч дуугүй өнгөрөхгүй”, “Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” хэмээн амлалтаа өгч “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байгаагаа илэрхийллээ.

viber image 2023 12 08 13 27 01 585

viber image 2023 12 08 13 27 02 874

viber image 2023 12 08 13 27 04 014

viber image 2023 12 08 13 27 05 033

viber image 2023 12 08 13 27 05 965

viber image 2023 12 08 13 27 06 890

viber image 2023 12 08 13 27 07 926

viber image 2023 12 08 13 27 09 819

viber image 2023 12 08 13 27 10 735

viber image 2023 12 08 13 27 11 788

viber image 2023 12 08 13 27 12 683

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Хууль, эрх зүйн хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нийтийн хэв журмыг сахиулах чиг “Олон нийтийн байцаагч” нарын хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэгтгэх дүгнэх, мэргэжлийн удирдлагаар хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх ажлыг Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.

viber image 2023 12 08 10 57 17 172

viber image 2023 12 08 10 57 19 051

viber image 2023 12 08 10 57 20 102

viber image 2023 12 08 10 57 21 093

viber image 2023 12 08 10 57 18 121

viber image 2023 12 08 10 57 16 215

Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал өнөөдөр хуралдаж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.

Өнөөдрийн хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцож, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны үйл ажиллагаа, хурлын үйл явцтай танилцаж, хорооны үйл ажиллагааг бэхжүүлэх, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.

viber image 2023 12 08 09 39 36 232

viber image 2023 12 08 09 39 37 473

viber image 2023 12 08 09 39 38 720

viber image 2023 12 08 09 39 40 289

viber image 2023 12 08 09 39 41 448

viber image 2023 12 08 09 39 42 636