Not published yet

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал орж ирэхээс урьдчилан сэргийлэх дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн удирдан явууллаа.

05

Хурлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам” тогтоолын төсөл, Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулан ажиллахад тулгарч буй бэрхшээл, анхаарч ажиллах чиглэлийн талаар дэд ажлын хэсгийн гишүүд танилцуулав.

01

04

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал, мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах, цаашид авах арга хэмжээ болон хамтран ажиллах талаар гишүүд санал солилцлоо.

03

02

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

05

Сургалтад Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын архив, бичиг хэрэг хариуцсан албан хаагчид хамрагдлаа.

02

03

Сургалтаар “Баримт бичгийн стандарт”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Албан хэрэг хөтлөлтийн “Edoc нэгдсэн системийн ашиглалт, анхаарах асуудлууд”, “Хөтлөх хэргийн нэрийг жагсаалт боловсруулах арга зүй” “Цаасан суурьтай захирамжийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх”, Төрийн архивд нөхөн баяжилт хийх ажлын арга зүй” сэдвээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

01

Not published yet

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб-аас дүүргийн 16 дугаар хорооны шинээр 18 нас хүрсэн 20 гаруй залууст “Цэргийн үүрэгтний үнэмлэх”, Чингэлтэй дүүргийн Засаг даргын талархалыг гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

05


Цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авсан залууст Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үүрэг, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон хууль, эрх зүйн орчин, хүлээх үүрэг хариуцлага, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн хорооны Өрхийн Эрүүл мэндийн төвөөс мэргэжлийн эмч нарыг урин ажиллуулж шүд цоорох өвчнөөс хэрхэн сэргийлэх, шүдээ зөв угаах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

01

02
Тус арга хэмжээнд дүүргийн цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер дэд хурандаа Б.Цэдэн, Мэдээллийн аюулгүй байдлын хошууч Г.Ганбилэг, Хорооны өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга, хорооны Засаг дарга болон албаны хүмүүс оролцлоо.

03

04

06

Not published yet

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү холбогдох албаныхны хамт нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа гулгаа, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой асуудлаар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.

02

Тодруулбал, дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж” зах худалдааны төвүүдийн гадна талбайн цас, мөсийг халтиргаа гулгаанаас сэргийлж ажилласан эсэхийг шалгаж, иргэдийн тав тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж, цэвэрлэгээ үйлчилгээг хийхийг захын удирдлагуудад хэллээ.

04

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж хариуцсан, орчны 50 метрийн цасаа цэвэрлэж байхыг аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

05

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

01

Сургалтад Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад, ОНӨТҮГ-ын бичиг хэрэг хариуцсан албан хаагчид хамрагдлаа.

03

Сургалтаар “Баримт бичгийн стандарт”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Албан хэрэг хөтлөлтийн “Edoc нэгдсэн системийн ашиглалт, анхаарах асуудлууд”, “Хөтлөх хэргийн нэрийг жагсаалт боловсруулах арга зүй” “Цаасан суурьтай захирамжийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх”, Төрийн архивд нөхөн баяжилт хийх ажлын арга зүй” сэдвээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

02

Not published yet

Чингэлтэй дүүргийн “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөл”-ийн 2024 оны анхдугаар хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд салбар зөвлөлийн дарга Л.Цэеэрэгзэн удирдан явууллаа.

01

Хуралдаанаар салбар зөвлөлийн 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа танилцуулж, 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

06

Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар  эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад олгож мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэн, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах замаар ээлтэй орчин бүрдүүлэн ерөнхий жишиг төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөгөөг гаргахыг салбар зөвлөлийн дарга үүрэг болголоо.

02

03

04

05