Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.

5

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдуулж, долоон иргэний асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.

7

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслөөс зарласан бичил төслийн уралдаанд “Чингэлтэйчүүд сайн сайханд дагуулна” төсөл шалгарлаа.

Дүүргийн Жендэрийн салбар хороо нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн тус төсөлд оролцсон юм.

Төслийн тэтгэлгийг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нар дүүргийн Жендэрийн салбар хорооны гишүүн Т.Түвшинжаргалд гардуулан өглөө.

“Чингэлтэйчүүд сайн сайханд дагуулна” төсөл нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй гэр бүлийн хүчирхийлэл, эрэгтэйчүүдийн жендэр, хүний эрх, иргэдийн жендэрийн талаарх зөв ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн бүх түвшинд, бүх төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд эрэгтэйчүүдийг үр дүнтэйгээр татан оролцуулах, өсвөр үеийн хөвгүүдэд нөлөөлөх сайн туршлагыг бий болгон, соён гэгээрүүлэх олон талт ажлыг зохион байгуулж ажиллах зорилготой юм.

342000407 616553617185532 3413579330470143899 n

Монгол Улсын Шадар сайдын 06 дугаар тушаалаар ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд газар хөдлөлтийн “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нартай ОБЕГ-ын АУГ-ын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Батмөнх нар уулзаж санал солилцож, зөвлөгөө өгч ажиллалаа.

viber image 2023 04 18 13 52 55 929

Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагч нартай дүүргийн удирдлагууд хуваарьт уулзалтыг зохион байгууллаа.

Өнөөдөр 12, 13, 15 дугаар хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагчидтай хийсэн уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа нар оролцож, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар танилцуулллаа.

Мөн ажилтан албан хаагчид, хэсгийн ахлагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй болон ажиллах орчин, нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Бусад хороодтой уулзах уулзалт хуваарийн дагуу үргэлжилнэ.

viber image 2023 04 18 16 33 56 737

viber image 2023 04 18 16 33 59 867

viber image 2023 04 18 16 34 01 717

viber image 2023 04 18 16 34 03 286

“Стратегийн команд штабын сургуул”-ийн ажлын хүрээнд дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажилтан алба хаагчдад хуваарийн дагуу гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн “Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн ажилтан алба хаагчдад газар хөдлөлт, гал түймэр гарсан тохиолдолд авах арга хэмжээ сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад тус байгууллагын 74 ажилтан албан хаагч хамрагдаж, гал унтраагуур ашиглан гарсан гал түймрийг унтраах дадлага хийж, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг шалгуулж, Онцгой байдлын хэлтсээс зөвлөмж, мэдээлэл авлаа.

 

341647541 1892017717834672 8582635973790457369 n

341667003 224928100224083 5706939154933618763 n

341772787 172701758635204 7190798312265070269 n

342041541 213955591269150 7402178549702620127 n

Монгол Улсын Засгийн газраас зарласан цахим шилжилтийг эрчимжүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах “Шил ажиллагаа"-ны хүрээнд “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт уулзалтыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Чингэлтэй дүүргийн 500 гаруй орчим төрийн албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

19


Уулзалтаар цахим шилжилтэд төрийн албан хаагчдын идэвх оролцоог сайжруулах, ойлголтыг нэмэгдүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төрөл бүрийн зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах талаар Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дүүргийн төрийн албан хаагчдад дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг өглөө.

1

9


Уулзалтын үр дүнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүрэг шилэн дүүрэг болж цахим шилжилтийг манлайлан ажиллахаа зарлалаа.

20

10

Тухайлбал, иргэдэд хүргэж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах чиглэлээр төрийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулж цахим, шилэн дүүрэг болно хэмээн тодотголоо.