Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

viber image 2023 05 04 10 52 34 016

viber image 2023 05 04 10 52 32 799

Тус дадлага сургуульд яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, нийслэлийн удирдлагууд зэрэг нийт 250 гаруй албан тушаалтан оролцох юм. Үүнтэй холбогдуулан сургуульд оролцогчдод нэгдсэн мэдээлэл өгөх уулзалтыг НОБГ-т өнөөдөр зохион байгууллаа.

viber image 2023 05 04 10 52 35 882

Уулзалтын үеэр сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сургуулийн бодлого төлөвлөгөө болон дадлага сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

viber image 2023 05 04 10 52 36 965

viber image 2023 05 04 10 52 37 848

viber image 2023 05 04 10 52 38 681

Чингэлтэй дүүргийн Насан туршийн боловсролын төвийн Эцэг эх, асран хамгаалагчдын өдөрлөг өнөөдөр боллоо. Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл оролцов.
 DSC 0860
Өнөөдрийн өдөрлөгөөр тус төвд суралцаж байгаа суралцагч нарын эцэг эх, асран хамгаалагчдад байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, мэдлэг мэдээлэл олгон, суралцагчдын суралцах орчин нөхцөлийг танилцуулсан юм.
Дүүргийн Насан туршийн боловсролын төв нь 1998 онд байгуулагдсан. Нийгмийн захиалга, хувь хүний хэрэгцээ сонирхолд нийцсэн мэдлэг, ур чадварыг нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр уян хатан, тасралтгүйгээр хүүхдүүд болон насанд хүрэгчдэд олгох зорилготой юм.
DSC 0871Өнөөдрийн өдөрлөгөөр тус төвд суралцаж байгаа суралцагч нарын эцэг эх, асран хамгаалагчдад байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, мэдлэг мэдээлэл олгон, суралцагчдын суралцах орчин нөхцөлийг танилцуулсан юм.
Дүүргийн Насан туршийн боловсролын төв нь 1998 онд байгуулагдсан. Нийгмийн захиалга, хувь хүний хэрэгцээ сонирхолд нийцсэн мэдлэг, ур чадварыг нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр уян хатан, тасралтгүйгээр хүүхдүүд болон насанд хүрэгчдэд олгох зорилготой юм.
 
Тус төв нь бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалт, бичиг үсгийн анхан, дунд, гүнзгийрүүлсэн сургалт, хувь хүний хөгжил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт болон тусгай хэрэгцээт боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
DSC 0942
 
Одоогоор тус төвд 77 суралцагч суралцаж байгаа бөгөөд 9-12 насны 9, 13-18 насны 37, 25-аас дээш насны 31 суралцагч суралцаж байна. Энэ онд тус төвд шинээр 16 суралцагч элссэн бөгөөд гэрээр 3, хөгжлийн бэрхшээлтэй 4, бичиг үсгийн боловсрол эзэмшиж байгаа 4, албан бүртгэлгүй суралцаж байгаа 7, Ерөнхий боловсролын 37, 49 дүгээр сургуулийн ангид мөн суралцагчдыг дэвшүүлсэн суралцуулжээ.
Мөн Зая гэгээний Гүшог дацангийн лам суралцагчид тус төвд нөхөн олгох сургалтыг танхимаар эзэмшиж байна.
DSC 0881
 
Насан туршид суралцах боломжийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа нийт эцэг эхчүүдэд дүүргийн Засаг даргын зүгээс амжилт хүсэж, талархал илэрхийллээ.
 DSC 0923
DSC 0961
DSC 1017
DSC 1029
 

Дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар 1-24 дүгээр хороодын Засаг дарга нартай шуурхай хуралдлаа.

2

Хурлаар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах, Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга эхэлсэнтэй холбоотойгоор хороодод анхаарах асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар шуурхай хурлыг хийв.

1

3

4

Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагч нартай дүүргийн удирдлагууд хуваарьт уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.

4

Өнөөдөр 10, 14 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагчидтай хийсэн уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар оролцож, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар танилцуулллаа.

1

Мөн ажилтан албан хаагчид, хэсгийн ахлагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй болон ажиллах орчин, нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

3

Бусад хороодтой уулзах уулзалт хуваарийн дагуу үргэлжилнэ.

Дүүргийн Засаг даргын 2023 оны “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, зургаадугаар сард зохион байгуулагдах “Стратегийн команд штабын дадлага сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн өмчит байгууллагын томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гашгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулж эхэллээ.

viber image 2023 05 03 10 52 13 064

Дүүргийн гамшгаас хамгаалах Хэв журам сахиулах албаны “Гамшгаас хамгаалах хууль тогтоомж”-ийн хэрэгжилт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын  үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлт, бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгааллын хувцас, хувцасны жигдрэлт, хүн нэг бүрийн үүргэвчинд байх 15 нэр төрлийн зүйлс, жагсаалт, жигдрэлтийн байдал, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах ангиллын сургалт зохион байгуулсан байдал, түүний үр дүн  гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүн шилжүүлэлтийн төлөвлөлт зэрэг чиглэлээр үзлэгийг зохион байгуулж байгаа бөгөөд дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хамаарагдаж байна.

viber image 2023 05 03 10 52 16 098

Алба хаагчдыг чадавхжуулах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, гамшгаас хамгаалах  үйл ажиллагааны төсөв санхүүжилт  үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон байдал,  гамшгийн үеийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхыг тодотгох, бүрэлдэхүүний бэлэн байдал, чанар хүртээмжийг үнэлэн дүгнэж заавар зөвлөгөө өгч, үр дүн дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад танилцуулж ажиллана.

viber image 2023 05 03 10 52 19 413

viber image 2023 05 03 10 52 20 929

viber image 2023 05 03 10 52 19 413

viber image 2023 05 03 10 52 21 679

Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.

4

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдуулж, 3 иргэний асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.

2

3