Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Солонгос улсын “Грийн” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, “Грийн” эмнэлгийн гүйцэтгэх захирал Им Санг Хёк нар гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөнийг дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой юм.

Санамж бичгийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн нөхцлийг сайжруулах, боловсрол олгох, дүүргийн өрх болон эрүүл мэндийн төвийн чадавхийг бэхжүүлэх замаар хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах юм.

viber image 2024 02 05 11 39 04 394

viber image 2024 02 05 11 39 05 703

viber image 2024 02 05 11 39 07 929

viber image 2024 02 05 11 39 08 891

viber image 2024 02 05 11 39 10 785

viber image 2024 02 05 11 39 12 110

viber image 2024 02 05 11 39 07 000

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Чингэлтэй лиг” сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ.

Уг тэмцээнийг “Биеийн тамир, спортын туxай xууль”, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны xөтөлбөрийг xэрэгжүүлэx, багийн спортоор дамжуулан xамтач үзэл санааг төлөвшүүлэx, өсвөр үе, xүүxэд багачуудын бие бялдрыг өв тэгш xөгжүүлэx, спортоор xичээллэx xүсэл сонирxлыг бий болгоx, өсөx ирээдүйтэй, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлж Засаг даргын дэргэдэx Өсвөрийн шигшээ багт сонгон элсүүлэx, Нийслэлийн аварга шалгаруулаx шигшээ тэмцээнд оролцоx баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн оролцож баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээн 3 насны ангиллаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд 14 сургуулийн 71 багийн 852 хүүхэд оролцож байна.

DSC 2360

DSC 2337

DSC 2332

DSC 2338

DSC 2344

DSC 2345

DSC 2355

DSC 2366

Сар шинийн баярыг угтаж дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны А/02, А/05 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2024 оны А/06 дугаар захирамжийн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд, айл өрх, иргэд их цэвэрлэгээнд нэгдлээ.

Цэвэрлэгээгээр дүүргийн Засаг даргын Тамгын газар 55 гаруй ажилтан албан хаагч, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын 163 ажилтан албан хаагч, дүүргийн 1-24 дүгээр хороодын 125 гаруй ажилтан албан хаагч, хороодын 335 гаруй иргэд мөн 108 СӨХ-дын 126 гаруй ажилчин, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн 132 гаруй ажилтан албан хаагч “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ний харьяа иргэдийн бүлгийн 30 иргэн, зам талбайн нийт 120 гаруй үйлчлэгч, 56 ачигч жолооч мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлж буй нийт 436 аж ахуй нэгж байгууллагуудын 705 гаруй ажилтан, зах худалдааны төвийн 75 гаруй ажилтан нар оролцож нийт 1922 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 335,589м2 талбайн цас мөс халтиргаа гулгааг арилган ажиллалаа.  

Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдал, цас мөсийг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ын хог тээвэрлэгч 2 байгууллага 56 машинаар хог тээвэрлэлт хийж нийт 1536 гаруй тн хог хаягдал, цас, мөсийг 89 гаруй рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Их цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрлийн шонг бохирдуулж наасан зарлал, наалтыг хуулах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбай, нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, халтиргаа гулгааг арилгаж, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

DSC 2324

DSC 2324

DSC 2327

viber image 2024 02 03 11 31 24 024

viber image 2024 02 03 11 31 24 385

viber image 2024 02 03 11 35 05 326

viber image 2024 02 03 11 35 06 972

viber image 2024 02 03 12 02 56 199

viber image 2024 02 03 12 54 31 344

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан. 

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдаж холбогдох шийдвэрийг гаргалаа.

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.

DSC 2312

DSC 2314

DSC 2316

DSC 2318

Not published yet

Чингэлтэй дүүргийн Жендэрийн салбар хорооны 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааныг Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Жендэрийн салбар хорооны дарга П.Баянбаатар удирдан явууллаа.

Дүүргийн Жендэрийн салбар хорооны 2024 оны анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2023 хийсэн ажлын тайланг хэлэлцлээ. Мөн Салбар хорооны 2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.

DSC 2293

DSC 2300

DSC 2306

DSC 2309

DSC 2297

 

Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг дарга нарын шуурхай хурал боллоо. Хурлыг Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн удирдан явуулж цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хороодод хийгдэж буй ажлын талаар мэдээлэл сонслоо.

Хороодын Засаг дарга нарын зүгээс гэр хорооллын зарим өгсүүр замуудад  давс бодис цацах, халиа дошин үүсэх эрсдэлтэй газруудад бэлэн байдлыг хангах, эзэнгүй нохой муурыг түр асран хамгаалах байранд хүргэх ажилд нэгдсэн журмаар бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг хэлж байлаа. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цас мөсний цэвэрлэгээг эрчимжүүлэх, аж ахуй нэгжүүдийг орчны 50 метр газрыг цэвэрлэгээг хийлгэхийг даалгалаа.

Иргэдийг гал түймэр, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, ажилтан албан хаагчдын цаг ашиглалтад анхаарах, иргэдээс ирсэн гомдол саналыг шуурхай шийдвэрлэх, сурагчдын амралт дуусч хичээл эхэлж буйтай холбоотой сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

DSC 2270

DSC 2292

DSC 2271

DSC 2284

DSC 2285