Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, албан хаагчдын дунд Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2024” тэмцээнийг спортын 6 төрлөөр зохион байгуулж, аваргууд шалгарлаа.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 17 сургуулийн давхардсан тоогоор 800 гаруй багш, ажилтан, албан хаагчид өрсөлдсөнөөс:  

 

1.    Ширээний теннис

 

Эрэгтэй

Эмэгтэй

1

Ч.Жигмэддорж

17-р сургууль

Д.Болормаа

139-р сургууль

2

М.Эрдэнэхуяг

5-р сургууль

С.Оюунцэцэг

23-р сургууль

3

Б.Цэрэнтогтох

49-р сургууль

Ц.Дэлгэрцэцэг

39-р сургууль

 

2.    Шатар

 

Эрэгтэй

Эмэгтэй

1

А.Баярсайхан

24-р сургууль

Х.Эрдэнэцэцэг

57-р сургууль

2

Д.Баярсайхан

49-р сургууль

Т.Сайханцэцэг

17-р сургууль

3

А.Баярсайхан

17-р сургууль

Н.Оюунгэрэл

117-р сургууль

 

3.    Үндэсний бөх

1

Б.Баясгалан ахлагчтай 49-р сургуулийн баг

2

Б.Далантай ахлагчтай 138, 140, 145-р сургуулийн баг

3

Х.Болдбаатар ахлагчтай 72-р сургуулийн баг

 

4.    Аэробик

1

Ж.Тайванжаргал ахлагчтай 57-р сургууль

2

Б.Бат-Ундрал ахлагчтай 5-р сургууль

3

Д.Билэгмаа ахлагчтай 17-р сургууль

4

Н.Мөнгөнчимэг

49-р сургууль

 

5.    Сагсан бөмбөг

1

Ц.Мөнгөнцоож

117-р сургууль

С.Оюунцэцэг

23-р сургууль

2

Ж.Баярзул

57-р сургууль

Ж.Давхарбаяр

49-р сургууль

3

С.Доржпүрэв

5-р сургууль

Д.Билэгмаа

17-р сургууль

 

6.    Волейбол

 

Эрэгтэй

Эмэгтэй

1

Т.Билэгдэмбэрэл

5-р сургууль

Ж.Батболор

5-р сургууль

2

Г.Жаргалсайхан

50-р сургууль

О.Одончимэг

24-р сургууль

3

Ч.Жигмэддорж

17-р сургууль

Д.Билэгмаа

17-р сургууль

 

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга А.Очир, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр болон ерөнхий боловсролын сургуулийн захиралууд оролцож медальт байранд шалгарсан баг тамирчдад шагнал гардууллаа.

БАГИЙН ДҮНГЭЭР:

1 дүгээр байранд: Н.Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургууль
2 дугаар байранд: П.Эрдэнэжаргал захиралтай 17 дугаар сургууль
3 дугаар байранд: Ж.Баярмаа захиралтай 49 дүгээр сургууль тус тус шалгарлаа.
Идэвхтэй оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэе.

17

22

31

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн дарга Л.Цэеэрэгзэн удирдан явуулж, салбар зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг хэлэлцэж, санал солилцлоо.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ”, “Хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаа”, “Санхүүгийн дэмжлэг үйл ажиллагаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаа”-г хөдөлмөр эрхлэлтийн чиг үүрэгтээ тусган хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүргийг өглөө.

DSC 3698

DSC 3689

“Хотоо угаая" уриатай хаврын бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Тохижилт Нийтийн аж ахуйн хэлтэс, "Тохижилт үйлчилгээ" ХХК, "Найши" трейд ХХК-иуд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, далан суваг, гуу жалга дагуух түүвэр цэвэрлэгээг нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй, ногоон байгууламжийн түүвэр цэвэрлэгээг нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй тус тус цэвэрлэн ажиллаж байна.

Мөн дүүргийн Засаг даргын баталсан нэгдсэн удирдамж, төлөвлөгөө, хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн хөшөө дурсгал, хайс хашлага, сандал, хогийн савыг угаах, ногоон байгууламжийг сэргээн цэвэрлэлээ. 

viber image 2024 04 05 12 52 58 694

viber image 2024 04 05 12 53 00 324

viber image 2024 04 05 12 53 03 416

Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийн хүрээнд албан хаагчдын гэр бүлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, сурч боловсрох, хөгжих эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах чиг үүрэг бүхий “Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл”-ийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулсан.

Энэ хүрээнд “Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл”-ийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, 1-24 дүгээр хороодын албан хаагчдын хүүхдүүд “Чингис хааны музей”-г үзэж сонирхлоо.

7a5a50ff b1cd 41c5 a705 3278767344f5