Not published yet

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн "Сурагчдын хөгжөөн дэмжигчид"-ийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 3 насны ангиллаар зохион байгуулж, дүүргийн ерөнхий боловсролын 7 сургуулийн 120 тамирчид оролцож, аваргууд шалгарлаа.

Бага насны ангилалд:

1-р байр Б.Эрдэнэчимэг багштай 39 дүгээр сургууль

2-р байр Г.Сэргэлэнцэцэг багштай 37 дугаар сургууль

3-р байр Т.Ивээл багштай 139 дүгээр сургууль

Дунд насны ангилалд:

1-р байр Б.Эрдэнэчимэг багштай 39 дүгээр сургууль

2-р байр С.Амарзаяа багштай 24 дүгээр сургууль

3-р байр Г.Сэргэлэнцэцэг багштай 37 дугаар сургууль

Ахлах насны ангилалд:

1-р байр С.Амарзаяа багштай 24 дүгээр сургууль

2-р байр Э.Ариунбилэг багштай 61 дүгээр сургууль

3-р байр Н.Түвшинбаяр багштай 23 дугаар сургуулийн багууд тус тус эхний байруудад шалгарлаа.

Багийн нийлбэр нэгдсэн дүнгээр:

1-р байр Б.Нэргүй захиралтай Б.Эрдэнэчимэг багштай 39 дүгээр сургууль

2-р байр Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургууль

3-р байр З.Тунгалаг захиралтай 37 дугаар сургуулиуд шалгарсан юм.

5b81dfb6 6529 4fb2 99da 240602fb553b

7dc866fe 18ff 4052 85a0 c00af8d0404d

7ea61be9 0c4e 4d1e 932d e19aa1c56c3a

38db8104 fdab 4332 b938 ade17a17c790

336ae632 5fdf 4295 9fc7 7c3cff962817

 

 

 

Not published yet

Чингэлтэй дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

Шуурхай хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

Мөн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс албан бичгийн шийдвэрлэлтийн явц, зөрчлийн мэдээг танилцуулав.

DSC 3524

DSC 3527

DSC 3529

DSC 3532

DSC 3535

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөгжөөн дэмжигчидийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.

Дүүргийн Биеийн тамир спорт хороонд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний нээлтэд дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнхбаяр оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

Өнөөдрийн тэмцээнд дүүргийн 7 сургуулийн 120 сурагчид оролцож байна.

5cba4449 0716 41ff bc8a f7fce1bdf8cc

34394a77 2e15 4b82 aa6c 6ec7712c4849

68242c5c d0cd 4ba0 9d3c 00b1ea419a8a

c714e2dc 31db 4e4e 9276 f3ed4b56cffa

 

 

Not published yet

6

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

2

Шуурхай хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

3

Мөн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс Ерөнхий боловсролын сургуулиудын албан бичгийн шийдвэрлэлтийн явц, зөрчлийн мэдээг танилцуулав.

7

4

5

 

Not published yet

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.

Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Энэ дагуу 03 дугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна.

Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. 

viber image 2024 03 26 14 55 17 491

viber image 2024 03 26 14 55 23 140

viber image 2024 03 26 14 55 24 315

viber image 2024 03 26 14 55 24 906

Not published yet

Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сургалт зохион байгуулах, ирээдүйн ажил мэргэжлээ сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Салбар зөвлөлийг дүүргийн Засаг даргын 2024 оны А/47 дугаар захирамжаар байгуулсан юм.

Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж, 2024 оны 4-6 сар буюу 3 сарын хугацаанд зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, холбогдох асуудлаар санал солилцлоо.

viber image 2024 03 26 11 00 34 384

viber image 2024 03 26 11 00 35 613

viber image 2024 03 26 11 00 36 729

viber image 2024 03 26 11 00 37 640

viber image 2024 03 26 11 00 38 627

viber image 2024 03 26 11 00 39 693