Not published yet

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, барилгын ажлыг аюул, эрсдэлгүй явуулах үүднээс стандартын хашаа, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор саравч, хаалт хийлгүүлж зөрчлийг арилгуулж байна.

Мөн гадна пасатны ажил гүйцэтгэж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй зөрчилд үйл ажиллагааг түр зогсоох хүртэл арга хэмжээг авч ажиллаж байна.

viber image 2024 04 19 14 29 46 389

436363604 4434208306804516 8013369474060507206 n

Not published yet

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Холимог тулааны холбоотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Монголын Холимог Тулааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд дүүргийн хүүхэд залууст Холимог тулааны спортыг сурталчлах таниулах, хөгжүүлэх, цаашид шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.

viber image 2024 04 19 12 14 01 368

viber image 2024 04 19 12 14 03 554

Not published yet

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Ногоон дүүрэг 2024” арга хэмжээ батлах тухай 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн иргэдийн амьдрах орчны чанар, нөхцөлийг дээшлүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Тэрбум од үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичиг зурах ёслолд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн удирдах зөвлөлийн дарга З.Шагдарсүрэн, гүйцэтгэх захирал Б.Баярмаа, сангийн зохицуулагч Г.Тэлмэн, Хяналт үнэлгээний мэргэжилтэн Ц.Батзаяа нар оролцлоо.

viber image 2024 04 19 12 10 42 039

viber image 2024 04 19 12 10 37 756

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сурууль болон Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг хүүхэд багачуудын дунд “ДҮҮДЭЭ ХЭРХЭН САЙНААР ҮЛГЭРЛЭХ ВЭ?” Эссэ бичлэгийн уралдаан, “ХАМГИЙН ГОЁ ГЭРИЙН ДҮРЭМТЭЙ АЙЛ” уралдаанууд зарлагдсан байна. Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

 viber image 2024 04 18 08 24 24 365

viber image 2024 04 18 08 24 25 977

viber image 2024 04 18 08 24 27 670

Дэлхий нийтээр жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэж ирсэн ба нийслэлийн Чингэлтэй дүүргээс энэ өдрийг угтан хүүхдийг бие махбодын хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ямар нэгэн шийтгэлгүй, эерэг орчинд өсгөн хүмүүжүүлэхийг уриалсан нөлөөллийн ажлуудыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг угтан “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” аяныг уламжлал болгон зохион байгуулж, хүүхдийн дуу хоолойг сонсох, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар гэр бүл, олон нийтийн зөв хандлагыг бий болгох чиглэлээр олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Өртөөчилсөн сургалтад  Чингэлтэй дүүргийн төрийн болон хувийн байгууллагын албан хаагчдад мөн 1-24 хороодын иргэдэд “Өдөр тутам хэрэглэгдэх хүмүүжлийн эерэг аргууд” болон “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулан ажиллаж байна. Тус сургалт хувиарын дагуу 4-р сарын 29-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

viber image 2024 04 18 08 22 59 722

viber image 2024 04 18 08 23 01 424

viber image 2024 04 18 08 23 02 718

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 80 жилийн хүрээнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж. Болдбаатар нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчидтай “Эх оронч үзэл” сэдвээр уулзалт, яриа өрнүүллээ.

Арга хэмжээнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж. Болдбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхболд, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Л.Цэрэгбаяр, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Нямгэрэл, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Д.Баасанхүү, нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн захирал Т.Нарантуяа нарын хүндэт зочид оролцлоо.

Арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн “Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ойг эрхэм бригадын генерал Ж.Болдбаатар танд дэвшүүлж байна. Чингэлтэй дүүргийн хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх арга хэмжээг явуулж байгаа танд дүүргийн нийт иргэдийнхээ өмнөөс талархал дэвшүүлж байна.” гэлээ.

01

9

4

6

8

10