Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чингэлтэй фестиваль” “Шинэ сэргэлт Чингэлтэй” уриан дор эхэллээ.

DSC 1323

Чингэлтэй фестиваль нь соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой уг өдөрлөг Чингэлтэйчүүдийн талархлыг хүлээсэн хүсэн хүлээдэг баярын нэг юм.

DSC 1328

Энэ жилийн баярын жагсаалд дүүргийн удирдлагууд, цагдаа, онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, “Дөл” тэмцээний шилдэг оролцогчид, сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд багачууд, ахмад настны төлөөлөл, 1-24 дүгээр хороодын Засаг даргын ажлын алба, дүүргийн иргэд гээд нийт 1500 гаруй иргэд баярын жагсаалд алхлаа.

DSC 1486

Чингэлтэй фестивалийн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Очирбат тэргүүтэй хүндэт зочид, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нар хүндэт зочноор оролцлоо.

DSC 1478

Баярын жагсаал СУИС-иас эхлэн Анкарагийн гудамжаар явсаар Тусгаар тогтнолын талбайд ирэн фeстиваль урлагийн тоглолтоор үргэлжилж байна.

DSC 1520

Өдөрлөгийн үеэр дүүргийн хэлтэс албадын танилцуулга самбарууд, иргэдээс санал авах хэсэг, худалдаа үйлчилгээний цэгүүд, хүүхдийн тоглоом, урлагийн тоглолтуудаар үргэлжилж байна.

viber image 2023 05 27 12 36 38 452

Цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангаж, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг хүн бүрд хүртээмжтэй хүргэх "ХУРДАН" цэг болон дүүргийн улсын бүртгэлийн “Чингэлтэй” үйлчилгээний төв өнөөдөр нээлтээ хийлээ.

1

Нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Доржпүрэв болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

2

3

7

5

6

8

4

Тус төв нээгдсэнээр дүүргийн 15, 17, 18, 19, 23, 24 дүгээр хорооны иргэд болон Сүхбаатар дүүргийн иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ойроос авах боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр иргэд заавал бичиг баримтаа биедээ авч явж төрийн үйлчилгээ авдгаа больж, “ХУРДАН” төвөөр дамжуулан 39 байгууллагын 440 төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн “Хоймор хайрхан” ОНӨҮГ-ын үйл ажиллагаа, тохижилтын ажлын явцтай танилцлаа.

Тус амралтын газар нь дүүргийн 16 дугаар хороонд байрладаг бөгөөд өнгөрсөн оны 6 дугаар сард үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор нэг ээлжиндээ 24 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 12 өрөөтэй юм.

Орчны тохижилт болон, хүүхдийн тоглоомын талбай зэргийг тохижуулсан бөгөөд ажлыг шат дараатай хийж байгаа талаар тус амралтын газрын дарга Б.Насанбат хэллээ.

Мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд амралтын газрын орчимд 8000 гаруй мод суулгасан байна.

Тус амралтын газар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөнгөлөлттэй амрах амралт сувилалын жагсаалтад багтсан бөгөөд 16 дугаар хорооны эцэс буюу Согоотын аманд байрлаж байна.

DSC 1274

DSC 1278

DSC 1283

DSC 1285

DSC 1289

DSC 1291

DSC 1308

DSC 1309

DSC 1312

DSC 1313

DSC 1315

DSC 1316

viber image 2023 05 26 10 50 29 918

 

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 1-24 дүгээр хороодын Засаг дарга нартай өглөөний уулзалт хийлээ.

Өглөөний уулзалтыг дүүргийн “Хоймор хайрхан” амралтын газарт зохион байгуулж мөн амралтын газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Засаг дарга хороодод хийгдэж буй ажлууд, бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонсож үүрэг чиглэл өглөө. 

рин дулааны цаг ирсэнтэй холбоотой хороодод бүтээн байгуулалт, тохижилтын ажлууд эхэлсэн бөгөөд хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих, иргэдийн санал хүсэлтийг тусгаж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.

DSC 1250

DSC 1260

DSC 1262

DSC 1266

12

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үсчин, Гоо засалчдын холбоотой хамтран үсчин, гоо засалчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ДИЗАЙН УРЛАЛЫН ТЭМЦЭЭН-ийг зохион байгууллаа. Энэ жилийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 8 төрөлд 50 оролцогч өрсөлдсөн нь онцлогтой боллоо.

1

2

3

5

Тухайлбал, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй оролцогч өрсөлдөж байсан бол дүүргийн тэмцээнд ийнхүү олон оролцогч өрсөлдсөн нь тэмцээн хүрээгээ тэлж, үр дүнгээ өгч буй сайн жишиг боллоо.

6

7

• Тэмцээний шилдэг үсчнээр-“Тэргүүн салон”, Д.Отгонжаргал, • Шилдэг гоо засалчаар “Эва салон”, М.Ариунтуяа, • Шилдэг залуу гоо засалчаар Үйлдвэрлэл, Урлалын политехникийн коллеж, Б.Саяжаргал, • Шилдэг залуу үсчнээр Үйлдвэрлэл, Урлалын политехникийн коллежийн оролцогч Л.Болормаа нар шалгарч цом гардан авлаа. Мөн оролцогчдын ахуй үйлчилгээний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 10 оролцогчид Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн медалийг гардуулав.

14

8

12

3

4

5

6

7

Нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудал дээр олноор байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг зөөвөрлөн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэн, газар чөлөөлөлтийг хийлээ. Цаашид үе шаттайгаар зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлөх болно.

3

2

1