Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-24 дүгээр хороодын ажилтан албан хаагчид, хэсгийн ахлагч нартай уулзах уулзалтыг 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулж дууслаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар болон холбогдох хэлтэс албадын дарга нар уулзалтаар нийт 24 хорооны 300 гаруй албан хаагчидтай уулзалт санал хүсэлтийг нь сонсчээ.

Хороодын албан хаагчдаас уулзалтын үеэр дараах саналуудыг гаргажээ.

Албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагад анхаарах

Судалгаа мэдээллийг цаг хугацаанд гаргах, ажлын уялдаа холбоог сайжруулах

Албан бичгийн шийдвэрлэлт, цаг ашиглалтад анхаарах

Зохион байгуулж буй аливаа арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн арга хэмжээний зохион байгуулалтад анхаарах, асран хамгаалагчдыг хамруулах

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих зэрэг санал гаргажээ.

340958691 821022605531544 1816786258882928058 n

341709722 187826744068643 1228727930956200189 n

347625679 197337673183237 5541818901205530111 n

341709722 187826744068643 1228727930956200189 n

 

1

Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагч нартай дүүргийн удирдлагууд хуваарьт уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр 1, 2, 3 дугаар хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагчидтай хийсэн уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа, нар оролцож, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар танилцуулллаа.

2

Мөн ажилтан албан хаагчид, хэсгийн ахлагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй болон ажиллах орчин, нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

2

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.

3

1

Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/321 дүгээр захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Аз их дэлгүүр, 5 дугаар байрны голд байрлалтай 8 ширхэг тоосгон гараашийг буулгаж газар чөлөөлөлтийн ажил хийгдлээ.

Чингэлтэй дүүргийн 170 мянга гаруй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх улсын төсвийн 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 давхар, нийт 6182 м/кв талбай бүхий Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.

IMG 5059

IMG 5145

IMG 5117

Тус барилгын шав тавих арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Н.Нямсүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилчид оролцлоо.

IMG 5202

IMG 5188

Тус барилга:

• В1 ДАВХАР: Ариутгал, угаалга, зоорийн өрөө, ажилчдын хувцас солих, эмнэлгийн хог хаягдал, цахилгаан, дулааны щит, ханын хүчилтөрөгчийн систем

• 1-Р ДАВХАР А хэсэг: Хэвтэн эмчлүүлэх, гарах үйлчилгээний хэлтэс, эмийн сан, угтах үйлчилгээ, даатгал, цахим бүртгэл, өлгүүр

• 1-Р ДАВХАР Б хэсэг: Хүлээн авах, яаралтай тусламж, травмпункт, тусгаарлах, дүрс оношилгоо /рентген, компьютер томографийн өрөө/

• 2-Р ДАВХАР: Оношилгооны хэсэг-дуран, тархи, зүрх, хэвлийн хэт авиан оношилгоо, лаборатори, хими эмчилгээ, гемодиализ

• 3-Р ДАВХАР: Хагалгааны блок, хүүхэд болон насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг

• 4-Р ДАВХАР: Гал тогоо, эмнэлгийн алба /ЭЭО, чанар, даатгал, халдвар судлагч, дүн бүртгэл/ мэдээллийн технологич, сервер, төгсөлтийн дараах сургалтын алба, ЭМД-ийн архив

• 5-Р ДАВХАР: Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасаг

• 6-9-Р ДАВХАР: Гэмтэл, мэс засал, мэдрэл, хүүхэд, сэргээн засах, уламжлалт, дотрын хэвтэн эмчлүүлэх тасгууд /1 давхарт 38-48 ортой/ давхарт тус тус байрлах юм.

 

 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.

4

Өчигдөр Чингэлтэй дүүргийн IV хорооны орон сууцны 9 дүгээр байрны хойд талд байрлалтай 8 тоосгон авто гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө.

2

Дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус газрыг чөлөөлсний дараа оршин суугчдаас санал авч, тухайн саналыг үндэслэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийх юм.

✅ Чингэлтэй дүүрэг, Япон Улсын Шизуока мужийн Яйзү хоттой 2022 онд боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спорт, худалдаа, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах санамж бичиг зурсан юм.

7

Энэхүү ажлын хүрээнд Шизүока мужийн Чөлөөт бөхийн холбооны дэд тэргүүн, багш Нагано Хироюки, Чөлөөт бөхийн холбооны гишүүн, багш, Спортын хэлтсийн мэргэжилтэн Окамото Казүки нар дүүргийн Биеийн тамир, спорт хорооны чөлөөт бөхийн багш дасгалжуулагч, сурагчдад чөлөөт бөхийн онол, практикийн сургалтыг хоёр өдөр зааж туршлагаа солилцлоо.

1

3

5

6

8

9

10

11

Мөн санамж бичгийн хүрээнд ажилтан солилцооны хөтөлбөрийн дагуу Яйзү хотын Татварын хэлтсийн мэргэжилтэн Фүкүчи Ёшихико, дүүргийн Засаг даргын Тамгын газарт албан томилолтоор долоон хоногийн хугацаанд ажиллах юм.