Нийслэлийн Засаг даргын А/461 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын А/123 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг "Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн 34 хороодод зөвлөн туслах, харилцан туршлага солилцох чиглэлээр ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 10, 25, 42, 36, 1, 17, 7 дугаар хороодын албан хаагчидтай уулзаж харилцан туршлага солилцлоо.

1

2

3

12

Чингэлтэй дүүрэг 2023 оныг Үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газраас санаачлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Жижиг дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтэс, Монголын Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Батзүү ХХК, Монголын оёдлын салбарын мэргэжлийн зөвлөлтэй хамтран дүүргийн оёдлын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдийг дэмжих, чадавхжуулан мэргэшүүлэх, импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай нэмүү өртөг шингэсэн оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластераар буюу төрөлжсөн дамжлагаар хөгжүүлэх зорилготойгоор Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн IV зөвлөгөөнийг зохион байгууллаа.

2

10

Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, дүүргийн эцэг эхийн нэгдсэн зөвлөлийн холбоо, дүүргийн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 125 иргэн, аж ахуй нэгжүүд хамрагдлаа.

1

3

Зөвлөгөөнд оролцогчид олон санал, санаачилга дэвшүүлж, дүүрэгт ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөөгөө гарган хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

4

5

6

7

9

Энэхүү зөвлөгөөн нь Засгийн газрын “Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд “Өртгийн сүлжээний кластер байгуулж зохион байгуулалттай ажлын байр бий болгох төслүүдийг улс, аймгийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд холбоно” гэж заалтын хэрэгжилтийг хангаж буй ажил юм.

Нийслэлийн Засаг даргын А/461 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын А/123 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг "Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн 34 хороодод зөвлөн туслах, харилцан туршлага солилцох чиглэлээр ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр Баянгол дүүргийн 3, 11, 12, 19, 30 дугаар хороодын албан хаагчидтай уулзаж харилцан туршлага солилцлоо.

1

2

3

4

 
1
2
3
 

✅ Япон Улсын Шизуока мужийн Яйзү хотын Татварын хэлтсийн мэргэжилтэн Фүкүчи Ёшихико Засаг даргын Тамгын газар, болон дүүргийн харьяа хэлтэс болох Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан билээ.

Тэгвэл өнгөрсөн баасан гараг буюу 2023 оны 05 дугаар сарын 20-нд Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзан, санал сэтгэгдлээ хуваалцаж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулж, солилцооны хөтөлбөрөө дүгнэлээ.

1

6

2

4

5

Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд оёдлын салбарын үйлдвэр эрхлэгчдийн дунд “Уран үйлчин-2023” уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцож буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ажил үйлстэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нар танилцлаа. Чингэлтэй дүүрэгт 815 аж ахуй нэгж, 3500 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэл эрхэлж байна.

Тэднийг бодлогоор дэмжих, ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, инновацийг хөгжүүлэх, ажил олгогчдод ирж буй татварын дарамтыг багасгах, хүний нөөцийн тогтвортой нөхцөлийг хангах зорилгоор олон ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. “Уран үйлчин-2023” уралдаан хоёр үе шаттай явагдана. Тестийн болон ур чадварын төрлөөр үндэсний хувцас, европ хувцас, хөдөлмөр хамгааллын хувцас гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдах юм.

DSC 1200

DSC 1205

DSC 1224

DSC 1212

DSC 1236