2
 
3
4
6
7
8
9

“Монголын гар утасны бизнес эрхлэгчдийн Үндэстэн Холбоо”, НҮТББ-ын 6 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй спортын дөрвөн төрөлт тэмцээн 2023 оны тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд гар утас худалдан борлуулдаг 11 худалдааны төвийн баг тамирчид оролцож гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн спортын 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

9

Тэмцээний;  Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Н.Мөнгөн-Эрдэнэ ахлагчтай “Tеди” төвийн баг, эмэгтэй төрөлд “Tеди-2” төвийн Д.Ариунтуяа ахлагчтай баг,  Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд А.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Теди” төвийн баг, эмэгтэй төрөлд Ц.Жавзандулам ахлагчтай баг,  Ширээний теннисний эрэгтэй төрөлд Хархорин төвийн тамирчин Г.Галдандорж, эмэгтэй төрөлд “Mobi shop” төвийн тамирчин Д.Одонтунгалаг,  Дартсын эрэгтэй төрөлд А.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй төрөлд Т.Болортунгалаг нар аваргалж алтан медалийн эзэд боллоо.

2

Онооны нийлбэр дүнгээрээ “Теди” төвийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах аваргын цомыг хүлээн авлаа.

1

4

7

Гар бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор Л.Гомбосүрэн, Б.Алтанзагас, сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг довтлогчоор Б.Нямхүү, Б.Алтанзагас нар шалгарлаа.

3

6

8

 

Тус тэмцээнийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар дэмжсэн бөгөөд баг тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв. Амрах завгүй ажилладаг бизнес эрхлэгчид маань хоёр өдөр спортоор нөхөрлөж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийлээ. Мөн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн дунд олс таталтын тэмцээн явагдсан юм.

6
8
1
2
5
7
9
10

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.

4

Тодруулбал өнөөдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо орон сууцны 52 дугаар байрны урд, хойд талд байрлалтай 13 тоосгон авто гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба зохион байгуулан ажиллаж байна.

5

1

2

Газрыг чөлөөлсний дараа оршин суугчдаас санал авч, тухайн саналыг үндэслэн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.

2

Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо өнөөдөр ээлжит хурлаа хуралдуулж таван иргэний асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.

3

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 6 дугаар хорооны 23, 44 дүгээр байрны дунд хийгдэж буй бичил цэцэрлэгийн засвар шинэчлэлт, 3х3 сагсан бөмбөгийн талбайн ажлын явцтай танилцлаа.

ц

Дүүргийн хэмжээнд 7 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах төлөвлөгөө, байршлыг тогтоож, гүйцэтгэлийн ажлууд хийж байгаа билээ. Дүүргийн 6 дугаар хорооны бичил цэцэрлэг, 3х3 сагсан бөмбөгийн засвар шинэчлэлтийн ажлыг Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

у

Дараах 7 байршилд 2023 онд хийж гүйцэтгэх сагсан бөмбөгийн 3x3 талбайн байршлууд болон талбайн гүйцэтгэлийн ажлыг танилцуулъя.

             6-р хороо 23, 44 дүгээр байрны дунд Засвар шинэчлэлийн ажил

             10-р хороо Чингэлтэйн 14-р гудамжны нийтийн эзэмшлийн талбайд Тохижилтын ажил

             11-р хороо 57-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хажууд Хуучин талбайг шинэчлэх ажил

             13-р хороо сургуулийн 9-р гудамжны нийтийн эзэмшлийн талбайд Тохижилтын ажил

             16-р хороо 139-р сургуулийн ур талд Тохижилтын ажил

             16-р хороо “Хоймор хайрхан” ОНӨТҮГ гадна талбайд Тохижилтын ажил

             18-р хороо 37-р дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайн хажууд Тохижуулах ажлууд тус тус хийгдэж байна.

э

н          

Дээрх  3х3 сагсан бөмбөгийн талбайн засвар шинэчлэлт, гүйцэтгэлийн ажлын явцтай Засаг дарга Н.Батсүмбэрэл үе үе танилцаж, чанарт стандартыг хангуулах тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдэв.