Онцгой байдлын Ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Улаанзагалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын үндэсний захирал нарын хамтран баталсан “Өсвөрийн аврагч-2023” тэмцээн зохион байгуулах удирдамжийн дагуу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг Хайрхан хөгжлийн төвийн “Хөл бөмбөгийн талбай”-д дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа.
 
Тус тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 84 баг тамирчдын ахлах ангийн сурагчдын дунд аюулгүй амьдрах ухаан, мэдлэг эзэмшүүлэх, гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах зорилгоор 5 үе шаттайгаар зохион явууллаа. “Өсвөрийн аврагч-2023” дүүргийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 12 багийн 84 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
 
– Тэргүүн байрыг Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль – Өргөмжлөл, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх,
– Хоёрдугаар байрыг Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль-Өргөмжлөл
- Гутгаар байрыг Ерөнхий боловсролын 72 дүгээр сургууль-Өргөмжлөл
–Тусгай байрыг Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль-Өргөмжлөлийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандых, “Хайрхан хөгжлийн төв” ОНӨТҮГазрын дарга Б.Дэлгэрбат, Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн захирал З.Тунгалаг, 149 дүгээр сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн нар гардуулан өгч, баг тамирчдад амжилт хүслээ. 
353040920 603019411978560 1853690849470041170 n
353819578 603019278645240 3473078462780435139 n
353832862 603019361978565 3745064216673447561 n
353835185 603019288645239 5559682174487172246 n
353841885 603019311978570 5925491464929305982 n
354047754 603019181978583 8785137335369941009 n
354060831 603019235311911 2653898592479150876 n

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ЭМЯ, БНСУ-ын “Ногоон эмнэлэг”-тэй байгуулсан “Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл”-тэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд БНСУ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих эмнэлгийн тусламж үйлчилгээ”-г хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эрүүл мэнд хөгжил төлөвлөлтийн хэлтсийн албаны дарга О.Чимэдсүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Юн Жү, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын ахлах зөвлөх Мюн Со Жунг болон албаны хүмүүс оролцлоо.

Дүүргийн 12, 21 дүгээр хорооны “Шэжид дүг” өрхийн эрүүл мэндийн төвд БНСУ-ын Ногоон эмнэлгийн эмч нар энэ сарын 16-ныг дуустал хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийх юм.

DSC 7525

DSC 7529

DSC 7537

DSC 7548

DSC 7551

DSC 7555

DSC 7569

DSC 7570

DSC 7573

DSC 7581

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга нарын шуурхай хурал өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-ны өдрийн даваа гарагт уламжлал ёсоор боллоо.

DSC 9260
Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар удирдан явуулж, хэлтсийн дарга нарт ажлын үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгавруудын биелэлтийг хангаж ажиллах, байгууллага, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгөв.

DSC 9258

DSC 9253

DSC 9256

 

 

"Аймаг,нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" салбарын Улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 3, 7, 8 дугаар хороонд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд Хөдөлмөрийн хяналтын байцаагч нар хяналт шалгалт хийлээ.
 viber image 2023 06 09 08 10 28 870
Шалгалтаар иргэн Д.Нармандахын захиалгаар баригдаж буй 5 давхар оффисын зориулалттай барилгын ажил гүйцэтгэх явцдаа өндрийн бүс, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байсан тул барилгын ажиллагааг түр зогсоов.
 viber image 2023 06 09 08 10 40 550
Дээрх зөрчлийг арилгуулан, барилгын хаалт хамгаалалт хийгдээгүй тул зөрчилл тооцон улсын байцаагчийн 6 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүллээ.
viber image 2023 06 09 08 10 55 252
 viber image 2023 06 09 08 11 14 564
viber image 2023 06 09 08 12 07 078
  

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа Стратегийн команд штабын сургуульүргэлжилж байна.
 345464966 1977676175958286 4506518790139914418 n
Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дохио дуугарч иргэд өөрт ойр байгаа аюулгүйн цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцлоо.
 
Чингэлтэй дүүргийн 10, 11, 12-р хорооны иргэд
 
57 дугаар сургуулийн гадна талбайд буюу түр цугларах заагдсан талбайд дуут дохиогоор цугларав.
348366053 213665401551352 884456018918253197 n

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа Стратегийн команд штабын сургууль үргэлжилж байна.

viber image 2023 06 08 17 18 38 512

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дохио дуугарч иргэд өөрт ойр байгаа аюулгүйн цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцлоо.

63

Чингэлтэй дүүргийн 6-р хорооны иргэд

СУИС-ын урд талбайд

108-р цэцэрлэгийн хашаанд буюу түр цугларах заагдсан талбайд дуут дохиогоор цугларав.

62

61

6