Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагч нартай дүүргийн удирдлагууд хуваарьт уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.

1

Өнөөдөр 4, 5, 6 дугаар хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагчидтай хийсэн уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа нар оролцож, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар танилцуулллаа.

4

Мөн ажилтан албан хаагчид, хэсгийн ахлагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй болон ажиллах орчин, нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

5

2

6

Үндэсний соёл, өв уламжлал, зан заншил үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, спорт, соёл урлагийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, уламжлалт соёл урлагийг иргэд болон олон улсад таниулах, сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Чингэлтэйн фестиваль арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо.

1

Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Ажлын хэсгийн ахлагч П.Баянбаатар удирдан явуулж холбогдох үүрэг даалгавар өглөө.

5

Чингэлтэйн фестиваль 5 дугаар сарын 27-ны өдөр “ШИНЭ СЭРГЭЛТ-ЧИНГЭЛТЭЙ” уриан дор Тусгаар тогтнолын талбай, Анкарагийн нэрэмжит гудамж, Ж.Самбуугийн нэрэмжит гудамжинд болох бөгөөд энэ үеэр иргэдийн баярын жагсаал, төрийн үйлчилгээ, хоол болон бусад худалдаа үйлчилгээ, урлаг, спортын арга хэмжээ, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг хүүхэд, залуус, ахмад, гэр бүл нийт иргэдийг хамарсан амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх өргөн хүрээнд зохион байгуулагдана.

3

2

6

Дүүргийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, зургаадугаар сард зохион байгуулагдах  “Стратегийн команд штабын дадлага сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн гамшгаас хамгаалах Хог хаягдал, нийтийн аж ахуйн албаны "Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг зохион байгуулан ажиллаж байна.

3

2

Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагч нартай дүүргийн удирдлагууд хуваарьт уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.
 
2
Өнөөдөр 7, 8, 9 дүгээр хороодын төрийн албан хаагчид, хэсгийн ахлагчидтай хийсэн уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар оролцож, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар танилцуулллаа.
 
1
Мөн ажилтан албан хаагчид, хэсгийн ахлагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй болон ажиллах орчин, нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
 
4
Бусад хороодтой уулзах уулзалт хуваарийн дагуу үргэлжилнэ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн 12В ангийн сурагч, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн тамирчин, дэд мастер Б.Амгаланзаяад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спорт хороо ажилт хүсэж дэмжлэг үзүүллээ.

Б.Амгаланзаяа нь энэ сарын эхээр Итали, Швейцарь улсад болох олон улсын Гран-при тэмцээн мөн Азийн XV наадам, Парис хотноо зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах, олон улсын Пара F40 зайн бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн төрөлд ангиллаа тогтоох зорилгоор бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.eee

Сүрьеэгийн эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд хороод, өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн бусад байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах “Сүрьеэгүй дүүрэг” болох санаачлагыг дэмжих, энэ төрлийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой нөлөөллийн уулзалт хэлэлцүүлэг боллоо.
342494646 259787939770904 1197615509616016930 n
 
Хэлэлцүүлэгт дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Хороодын дарга нар болон ӨЭМТ-ийн дарга нар оролцлоо.
343275009 774763887571161 5696744172821578531 n
 
Сүрьеэгийн өвчлөл тархалтыг бууруулахад НЭМГ бодлого чиглэл, дүүргийн сүрьеэгийн өвчлөл, тархалт, тулгамдсан асуудал, энэ өвчнийг бууруулахад олон талын хамтын ажиллагаа, эрт илрүүлэг үзлэг зохион байгуулах тухай оролцогчид хэлэлцэж, үр дүнд хүрэх арга замын талаар ярилцлаа.
343971301 630777308494497 4113784907081633042 n
344287780 898787674548921 7196222196674274510 n