Чингэлтэй дүүргийн ахмад настнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг АХА тэмцээнийг энэ жил дүүргийн 16 дугаар хорооны Ахмадын зөвлөл, хорооны Засаг даргын Ажлын албанаас амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа нээж, тэмцээнд 24 хорооны нийт 70 гаруй ахмад настнууд оролцож, мэдлэг, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

АХА тэмцээний тэргүүн байрыг 11-р хороо Д.Ганбаатар, дэд байрыг 6-р хороо Э.Ариунаа, гутгаар байрыг 3-р хороо Ц.Буяндэлгэр нар эзэлсэн юм. 

393342453 6698836583541197 3229224378890520101 n

393644164 982622786148005 3424986413584398163 n

393846375 283541917886614 4343022486625698417 n 1

393857643 283520041320787 2308780216936770204 n

393949039 2031087350560846 3597963015070481477 n

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтэс, Нийслэлийн архивын газартай хамтран дүүргийн харьяа байгууллагуудад шинээр томилогдсон Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад мэргэжил, арга зүйн сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 17-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтад 33 байгууллагын 34 албан хаагч хамрагдаж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүнийг даган гарсан дүрэм, журам, Баримт бичгийн стандарт, “E-Doc” системд ирсэн, явсан албан бичгийн хяналт, шийдвэрлэлт тухай ойлголт, Байгууллагын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комисс, түүний үйл ажиллагаа, Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үүссэн баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд сургалт орлоо.

viber image 2023 10 17 13 54 34 537

viber image 2023 10 17 13 54 46 184

viber image 2023 10 17 13 54 38 069

viber image 2023 10 17 13 54 44 848

viber image 2023 10 17 13 54 49 523

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Батбилэг, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од нар дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Чингэлтэй дүүрэгт тохижилт үйлчилгээний чиглэлээр “Чингэлтэй ТҮК” болон “Найши” трэйд компаниуд хамтран гүйцэтгэдэг юм. “Чингэлтэй ТҮК” компанийн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувьтай бүрэн хангагдсан. 227.3 тонн давс, 60 тонн бодис, 61 тонн хайрга, дайргын үлдэгдэлтэй. 2023-2024 оны өвөлжилтийн бэлтэл ажлын хүрээнд 1200 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн байна. Давс бодис цацах камаз 6, автозамын цас шүүрдэгч 2, цас түрэх ковш 2, грейдэр 2, экскаватор 1 нийт 12 техник хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

“Найши трейд” ХХК Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 100 хувьтай. Зам талбайд шаардлагатай тусгай зориулалтын бодис 100 тонн, давс 20 нөөцөлсөн. Өнгөрсөн 9 дүгээр  сарын байдлаар 160 тонн давс, 31 тонн бодис нөөцөлсөн байна. Хог тээвэр 12, авто машин Зам шүүрдэгч /жижиг/ 1, Давс цацагч машин 2,5 тн 1, Ковш 2 техник хэрэгслийн бэлэн байдлыг тус тус бүрэн ханган ажиллаж байна.

viber image 2023 10 17 13 03 26 404

viber image 2023 10 17 13 03 29 050

viber image 2023 10 17 13 03 20 896

viber image 2023 10 17 13 03 16 431

viber image 2023 10 17 13 03 06 886

viber image 2023 10 17 13 03 09 041

viber image 2023 10 17 13 03 10 302

viber image 2023 10 17 13 03 12 510

viber image 2023 10 17 13 03 14 126

viber image 2023 10 17 13 03 16 431

viber image 2023 10 17 13 03 18 087

viber image 2023 10 17 13 03 19 723

viber image 2023 10 17 13 03 22 086

viber image 2023 10 17 13 03 35 632

viber image 2023 10 17 13 03 33 890

viber image 2023 10 17 13 03 30 349

viber image 2023 10 17 13 03 27 670

     

“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын сайдын ахлах зөвлөх С.Оюунбилэг, БХУХЗ-ийн захирал Г.Чинболор, НСУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш болон албаны төлөөлөл дүүргийн Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтад Засаг даргын орон тооны Зөвлөх, Төлөөлөгч Ч.Болормаа, Засаг даргын орлогч, Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн нар оролцож шинээр баригдах Соёлын ордны явцын талаар санал солилцлоо.

Соёлын дэд сайд М.Баярбаяр Соёлын ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх, 11-р сард зохион байгуулагдах “Соёлын бүтээлч сар” нэгдсэн аяны хүрээнд Бүх нийтийн соёл боловсролын хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах үүрэг чиглэлийг дүүргийн соёлын төвийн удирдлагуудад өглөө.

“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Соёлын бүтээлч сарын нэгдсэн үйл ажиллагаагаар бүх нийтийн соёл боловсролын арга хэмжээг хэрэгжүүлэх Бүтээлч залуус болон хүүхэд залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж буй талаар танилцууллаа.

viber image 2023 10 17 08 57 02 158

viber image 2023 10 17 08 57 12 928

viber image 2023 10 17 08 57 09 185

viber image 2023 10 17 08 57 04 266

viber image 2023 10 17 08 57 11 032

viber image 2023 10 17 08 57 06 181

viber image 2023 10 17 08 57 07 635

viber image 2023 10 17 08 57 16 471

viber image 2023 10 17 08 57 14 778

viber image 2023 10 17 08 57 18 106

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатай намрын мод тарих аянд Чингэлтэй дүүрэг нэгдлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 19 дүгээр хороо Дээд салхитын аманд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, хороод болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Тохижилт Үйлчилгээний хамт олон хамтран намрын мод тарилтад нэгдлээ.

Аянд 570 орчим албан хаагч 2300 гаруй нарс, хайлаас, голт бор суулгаж цэнэг усалгаа хийлээ. Мөн Хайлаастын аманд байрлах  Хоймор хайрханы амралт ОНӨТҮГ-ын талбайд албан хаагчид,  Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн төлөөлөл 450 албан хаагч 1600 хайлаас, нарс тарьж цэнэг усалгаа хийлээ.

viber image 2023 10 16 13 16 19 122

viber image 2023 10 16 13 16 15 556

viber image 2023 10 16 13 16 17 686

viber image 2023 10 16 13 16 34 460

viber image 2023 10 16 13 16 21 359

viber image 2023 10 16 13 16 22 993

viber image 2023 10 16 13 16 25 081

viber image 2023 10 16 13 16 27 112

viber image 2023 10 16 13 16 29 022

viber image 2023 10 16 13 16 30 718

 

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга нарын хурал боллоо.

Хуралдааныг дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн удирдан явуулж, үүрэг чиглэл өглөө.

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгавруудын хэрэгжилтийг хангаж ажиллах, байгууллага, албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

 

viber image 2023 10 16 09 25 04 359

viber image 2023 10 16 09 25 08 045

viber image 2023 10 16 09 25 06 617

Дүүргийн хүн амын эрүүл мэнд, өвчлөл, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг сүүлийн 3-10 жилийн байдлаар харьцуулан судалгаа хийж, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүй, хариуцлагыг сайжруулахад хэрэгжүүлж болохуйц бодит санал, зөвлөмж, төсөл боловсруулах, санал гаргах чадавх бүхий судлаач сувилагч шалгаруулах “Судлаач-2023” Эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр дүүргийн Эрүүл мэндийн төв, Хайлааст хүүхдийн салбар, өрхийн эрүүл мэндийн төвөөс нийт 10 судлаач сувилагч нар илтгэл тавьснаас:

1 дүгээр байр-Хүүхдийн өсөлт хөгжилтөд хийсэн судалгаа,
Хайлааст хүүхдийн салбарын Ахлах сувилагч-Д.Цэвээнжав

2 дугаар байр-Хүзүүний мэдрэл дарагдал хам шинжийн үеийн цахилгаан болон
Хөдөлгөөн засал эмчилгээний үр дүнг тооцох нь,

Эрүүл мэндийн төвийн Сэргээн засах уламжлалт эмчилгээний сувилагч, хөдөлгөөн засалч-Т.Пүрэвсүрэн

3 дугаар байр-Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн байдлыг судалсан нь,
Мэнд-Арвижих ӨЭМТ-ийн сувилагч тус тус шалгарлаа.

viber image 2023 10 12 11 53 02 215

viber image 2023 10 12 11 53 03 917

viber image 2023 10 12 11 53 05 723

viber image 2023 10 12 11 53 08 049

viber image 2023 10 12 11 53 09 621\

viber image 2023 10 12 11 53 11 418

viber image 2023 10 12 11 53 13 221

viber image 2023 10 12 11 53 32 148

viber image 2023 10 12 12 41 16 264

viber image 2023 10 12 13 16 55 263

viber image 2023 10 12 13 16 57 454

viber image 2023 10 12 13 16 58 428

viber image 2023 10 12 13 17 01 437

Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, цэвэр эко, дүүргийг хамтдаа бүтээх зорилгоор 2022 оны аравдугаар сард  “Камерын хяналтын нэгдсэн төв”-ийг байгуулсан билээ. Цаашид бүх хороог камержуулалтад бүрэн холбохоор ажиллаж байна. Нийслэлд төдийгүй улсад сайн жишиг болж буй уг төвийн үйл ажиллагааг хороодод танилцуулж байна.

Дүүргийн 1-24 дүгээр хороодын Засаг даргын ажлын алба, хороодын ажилтнуудын камерын хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Чингэлтэй дүүргийн  I  хорооны 61 цэгт, 148  камерыг суурилуулж ажлыг эхэлж байсан бол үе шаттайгаар II хорооны 58 цэгт, 138 камер,  III хорооны 59 цэгт, 158  камерыг байрлуулж байсан. Камерын төвтэй болсон нэг жилийн хугацаанд дүүргийн 24 хорооны 19-ийг бүрэн камержуулаад байна. Цаашид дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь “Ногоон бүс” болгохоор ажиллаж байна.

viber image 2023 10 11 14 23 50 990

viber image 2023 10 11 14 24 06 331

viber image 2023 10 11 14 23 53 517

viber image 2023 10 11 14 23 58 743

viber image 2023 10 11 14 24 00 755

viber image 2023 10 11 14 24 02 398

 

 

 

 

Санхүү, нягтлан бодох бүртгэл, банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төсөвт байгууллагын төлбөр тооцоог хянаж, төрийн сангийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан санхүүгийн бүрдэл болсон анхан шатны цаасан суурьт баримтаар гүйлгээ хийж гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлж эдүгээ 21 жил болсон. Өөрөөр хэлбэл төсөвт байгууллагуудын төлбөр тооцоог батлагдсан төсөв, санхүүжилт, зарцуулалтын эрхийг үндэслэн Төрийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу төлбөрийн хүсэлт болон хяналтын хуудсаар холбогдох баримтын иж бүрдлийг хянан төлбөр тооцоог хийж гүйцэтгэдэг.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байна.

Төсвийн байгууллагын төлбөр тооцоог бүрэн цахимжуулах, нягтлан бодогчдын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, зайнаас ажиллах боломжийг олгох үүднээс ТӨРИЙН САНГИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМ буюу ПОРТАЛ СИСТЕМ-ийг нэвтрүүлж төсвийн байгууллагуудын санхүүгийн гүйлгээ болон мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн төрийн сангийн төлбөр тооцоог цахимжуулах ажил улс орон даяар хийгдсэн. Нийслэлийн 9-н дүүргийн хэмжээнд Чингэлтэй дүүрэгт 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн 78 төсөвт байгууллагын I, II дугаар гарын үсэг зурах эрх бүхий 180-аад албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулагдсан.

Төлбөр тооцоо бүрэн цахимжаж портал системд шилжсэнээр төрийн сангийн үйл ажиллагааны хяналтыг сайжруулахаас гадна төсөв, санхүүгийн ажилтнуудыг зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цаг хугацаа, зардал хэмнэж, цахим мэдээллийг цаг алдалгүй солилцож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Уламжлалт

 

·         Байгууллагын I, II дугаар гарын үсэг, тамгаар баталгаажуулан нягтлан бодогч өөрийн биеэр төрийн санд ирж гүйлгээ хийлгэдэг

·         Хотын түгжрэл

·         Төрийн сангийн дотоод сүлжээ буюу FREEBALANCE систем дээр зөвхөн ажлын байран дээр ирж төлбөр тооцоог үйлддэг байсан

·         Төрийн сан-Хүлээн авах, шивэх, боловсруулах хугацаа шаарддаг

·         Гар ажиллагаа их

·         Системийн ачаалал их үед программ гацаж хүлээлт их байдаг

 

Цахим

 

·         Байршлаас үл хамааран цахимаар гүйлгээ баталгаажуулна

·         Төлбөрийн баримт баталгаажуулалтын явцыг цахимаар хянах

·         Эрх бүхий ажилтны мэдээллийг эрхийн бүртгэлийн санд бүртгэх

·         Цахим гарын үсэг, тамгаар баталгаажуулан бүртгэлийн программаас цахимаар илгээнэ

·         Эрхийн бүртгэлийн сан-цахим гарын үсэг

·         Портал систем-цахимаар гүйлгээ хүлээн авч хянаж баталгаажуулна

viber image 2023 10 10 09 03 12 093

viber image 2023 10 10 09 03 12 690

viber image 2023 10 10 09 03 13 219

viber image 2023 10 10 09 03 13 500

viber image 2023 10 10 09 03 14 055

viber image 2023 10 10 09 03 14 985

 Монгол Улсын хэмжээнд БҮС, ОРОН НУТАГ, НИЙСЛЭЛД тулгамдаж буй асуудлыг шинэлгээр, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих "Mon-X" хөтөлбөр нь 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

 Уралдааны хүрээнд хүлээн авсан санаанууд дундаас 4 үе шаттайгаар ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД 9 төслийг шалгаруулж тус бүр грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт болох 20’000’000₮-ийг олгоно.

Асуудлыг тодорхойлж бодит шийдлийг олоход таны дуу хоолой, үзэл бодол зайлшгүй шаардлагатай.

Бүртгүүлэх холбоос: https://mon-x.mn/login

Дэлгэрэнгүй мэдээлэл авах дугаар: 99007314

viber image 2023 10 09 10 37 58 210

viber image 2023 10 09 10 37 54 405

viber image 2023 10 09 10 37 55 819

viber image 2023 10 09 10 37 56 979

viber image 2023 10 09 10 37 59 469

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн дарга нарын шуурхай хурал боллоо.
 
Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар удирдан явуулж, хэлтсийн дарга нарт ажлын үүрэг чиглэл өглөө.
viber image 2023 10 09 09 02 33 848
 viber_image_2023-10-09_09-02-35-058.jpg
 viber image 2023 10 09 09 02 27 109
viber image 2023 10 09 09 02 30 496
viber image 2023 10 09 09 02 28 368