ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
Хурлаар дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо оны анхны хурлаа хийж 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүүхдэд ээлтэй явуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэл зүй, нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, хүүхдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны сөрөг нөлөөллөөс ангид байлгах, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаад суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй юм.
Дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн барилгыг буулгаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд тус барилгыг буулгах тухай мэдэгдэж байсан. Тус барилгыг нурааж цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар талаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн юм. Тиймээс барилгыг нураах ажил явагдаж байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу газар дээр нь ажиллалаа.
Урт цагааны барилга нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан тохиолдолд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй гэж үзэн, 2011-2019 оны хооронд мэргэжлийн байгууллагын найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.
Барилгыг хүйтний улиралд буулгаж, хогийг тээвэрлэж талбайг чөлөөлөх бол дулааны улирал эхэлмэгц цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэхээр зураг төслийг боловсруулж байна.
Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын тушаалаар дүүргийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан шуурхай бүлэг дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарч халиа, дошин үүсэж айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн талбай мөс тогтсон байсныг Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 тээврийн хэрэгсэл, “Тохижилт үйлчилгээний” ХХК-ийн 2 инженер техникийн ажилтан,1 машин механизмтайгаар ажиллаж суваг шуудуу гаргаж мөсөн далан босгох ажлыг шуурхай зохион байгуулж айл өрхүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2024 оны цэргийн бүртгэлийг явуулах, зохион байгуулах талаар сургалтыг өнөөдөр хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт зохион байгууллаа.
Сургалтын эхэнд Цэргийн штабын дарга хурандаа Н.Энхбат Хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт үүрэг даалгавар, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Тоо бүртгэлийн ахлах офицер, дэд хурандаа Б.Цэдэн “Цэргийн бүртгэлийг зохион байгуулах журам", дайчилгааны офицер, дэд хурандаа Э.Амарбат "Хороодын мэдээлийн санг ашиглах” гэсэн сэдвүүдээр мэдээлэл, зөвлөмж өгч, сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнээс мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Г.Ганбилэг нууцын баталгааг гаргуулан авч ажиллалаа.
Сургалтын төгсгөлд Цэргийн штабын дарга хурандаа Н.Энхбат 2023 оны ээлжит цэрэг татлагаар цэргийн насны залуучуудыг идэвхитэй хамруулж, манлайлан ажилласан болон "Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах" аяны хүрээнд зохион байгуулагдсан болзолт уралдаанд идэвхитэй оролцож тэргүүн байр эзэлсэн Хорооны Засаг дарга нарт дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Н.Батсүмбэрэлийн өргөмжлөл, шагналыг гардуулан өглөө.
Мөн шинээр байгуулагдсан хороодод нууц баримт бичиг хадгалах сейфийг тус хороодын Засаг дарга нарт хүлээлгэн өглөө.
Шинэ оны босгон дээр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт бүтээл гаргасан дүүргийн зарим хүндэт иргэд, албан хаагчдад шагнал гардууллаа. Шагналыг дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн гардуулан өгч баяр хүргэлээ.
“Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр:
Дүүргийн 24 дүгээр хорооны ахмад настан Б.Гаамаа
Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдэгээр:
16 дугаар хорооны ахмад настан Д.Бумсан
23 дугаар хорооны ахмад настан Н. Нямцоо
19 дүгээр хорооны ахмад настан А.Цэрэн-Ойдов
“Нийслэлийн Тэргүүний ажилтан цол” тэмдэгээр:
4 дүгээр хорооны Зохион байгуулагч С.Уранчимэг
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Чандмань одонгоор:
Дүүргийн 2 дугаар хорооны Баянбулаг 21 СӨХ-ны гүйцэтгэх захирал Т.Санжаа Дүүргийн 4 дүгээр хорооны Арвай СӨХ-н гүйцэтгэх захирал Б.Төмөр нар тус тус шагнагдлаа.
Чингэлтэй дүүрэг 2023 оны Хөдөлмөрийн аваргуудаа тодруулж, өргөмжиллөө. Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, дүүргийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг бүтээх үйлсэд өөрсдийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, хамт олноо хошуучлан, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан ажилтан, албан хаагчдыг дүүргийн 2023 “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарууллаа.
Чингэлтэй дүүргийн 2023 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд:
Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Хурцбаяр
Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Г.Гоомарал
Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн тасгийн үйлчилгээний ажилтан Д.Уранцэцэг
20 дугаар Засаг дарга З.Очирбат
11 дүгээр хорооны Зохион байгуулагч Б.Ариунжаргал
7 дугаар хорооны Нийгмийн ажилтан Ө.Энхчимэг
24 дүгээр хорооны Хэсгийн ахлагч С.Пүрэвдулам
Дүүргийн Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Оюу-Эрдэнэ
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүлээн авах, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн их эмч Б.Энхтуяа
“Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-ын дарга Б.Болортунгалаг
Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ц.Урансайхан
Дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Отгонбаяр
Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны бичиг хэргийн ажилтан О.Тэмүүлэн
24 дүгээр сургуулийн Биеийн тамирын багш Б.Батцогт
293 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Дэлэгмаа
“Энэрэнгүй сэтгэл” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга У.Алтантуул
“Тохижилт үйлчилгээ” ХХК-ын зам талбайн үйлчлэгч Б.Нарантуяа нар дүүргийн 2023 оны “Хөдөлмөрийн аварга” ажилтнуудаар тодорлоо.
Чингэлтэй дүүрэг, БНСУ-ын Инчон хотын Ёнсү дүүрэг 2016 онд хоёр улсын дипломат харилцаа, хот хоорондын харилцаа хамтын ажиллагааны замаар хамтран ажиллах найрамдалт хотуудын гэрээг байгуулж байсан юм. Өнөөдөр уг гэрээг сэргээн харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хамтын ажиллагааны бодит байдалд бэрхшээл тулгарсан юм. Харин өнөөдрийн санамж бичгээр өмнө байгуулсан хамтын ажиллагааг дахин эхлүүлэх, улам өргөжүүлэх зорилготой юм.
Санамч бичгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Бтсүмбэрэл, Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Ёнсү дүүргийн Засаг дарга И Жэ Ху нар албан ёсоор үзэглэлээ.
Хоёр дүүрэг 2016 оноос эхлэн найрсаг хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2017 оноос эхлэн оюутан сурагч солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хоёр улсын хүүхэд залуучууд болон зочид, төлөөлөгчид хэд хэдэн удаагийн харилцан уулзалтуудыг амжилттай зохион байгуулж байсан юм.
Санамж бичгийн хүрээнд эдийн засаг, эрүүл мэнд, соёл урлаг, өсвөр үеийнхний боловсрол болон хувийн хэвшлийн байгууллагын харилцаа зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос санаачлан “Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт, өнөөгийн тогтолцоо” сэдвээр өнөөдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл хамрагдлаа.
Уг сургалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны чиг үүргийн дагуу зохион байгуулж буй цуврал сургалтуудын анхны сургалт юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан.
Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал өнөөдөр хуралдаж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.
Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байгаа юм.