Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” зохион байгуулагдсан.

Тус форумын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 14, 18 дугаар хороодод хэрэгжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар төслийн талаар танилцуулсан юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн энэхүү төсөл 214 га талбайд хийгдэхээр төлөвлөгджээ.

Газрын онцлогоос шалтгаалан нам түвшний газарт өндөр барилга байгууламж, өндөрлөг газарт нам эко барилга байхаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжих 214 га талбайд одоогоор 4600 гаруй айл өрх амьдарч байна. Төлөвлөлтөд тусгагдсан орон сууцанд 4700 өрх амьдрах, нийт талбайн 97.2 га буюу нийт талбайн 40 гаруй хувьд ногоон байгууламж байх юм.

Мөн тус хэсэг нь бие даасан инженерийн байгууламж буюу Сэлбэ дэд төвийг түшиглэн хийгдэнэ. Төсөл хэрэгжих байршил нь төв зам дагуу, нийтийн тээврийн зогсоолд ойр, нийгмийн дэд бүтцийн хүртээмж сайн, зам дагуу худалдаа, үйлчилгээг дагасан хүн амын эрчим өндөр зэрэг олон давуу талтай. Дулаанаас бусад инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй уялдаж буйгаараа онцлог. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хойд бүсийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдэх чухал ач холбогдолтой.

Энэ хэсэгт нийт 168 мянга орчим оршин суугчдын төвлөрөл бий. Энэ нь цаашлаад Улаанбаатар хотын хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, олон төвт хотыг бий болгох чухал ач холбогдолтойг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл онцолсон юм.

viber image 2023 04 27 13 38 17 043

viber image 2023 04 27 13 38 16 010

viber image 2023 04 27 13 38 14 362

viber image 2023 04 27 13 38 13 469

viber image 2023 04 27 13 38 12 797

viber image 2023 04 27 13 38 12 021

viber image 2023 04 27 13 38 10 391

viber image 2023 04 27 13 38 09 661

viber image 2023 04 27 13 38 08 746

 

 
342896076 1774953106233984 4681089656710569279 n
342886823 1180755425903688 8861387246709956412 n
342886442 821166419610367 9207241424214269105 n
342700855 922525545563277 5996152892686980094 n
 
 

 Чингэлтэй дүүргийн Дотоод аудитын алба нь Сангийн сайдын баталсан СХШХ/02 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалтын ажлыг хийж байна.

GG

Манай улс жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Монгол генералын өдөр” 79 дэх жилдээ болж байна.

3

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл генералын өдрийг тохиолдуулан “Эрхэм генералууд” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж Чингэлтэй дүүргийн иргэн генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

15

“Эрхэм генералууд” арга хэмжээнд дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал С.Дамдинсүрэн, 3 дугаар хорооны оршин суугч Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нарыг хүлээн авч уулзав.

17

Алтан мөрдэст генералуудаараа бахархах, тэдний гавьяа зүтгэл, дайчин уламжлалыг нь хойч үеийнхэнд өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Засаг даргын нэрэмжит Цэрэг-спортын “Дөл” тэмцээнд ажилттай оролцсон Ерөнхий боловсролын 5, 23, 24, 50 дугаар сургуулийн сурагчдыг хүндэтгэлийн арга хэмжээнд оролцуулав.

10

Монгол Улсад генерал цол олгож эхэлснээс хойших 79 жилийн хугацаанд 219 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртээд байна.

2

5

6

7

8

13

21

27

26

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 5, 23, 24 дүгээр сургуульд Энхтайваны корпусын сайн дурын багш нар англи хэлний багшаар ажиллаж байна. Энэ жил шинээр томилогдон ирсэн багш нарыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд англи хэлний багшаар ажиллаж буй Коннер Мооре нь сурагчид болон багш нарт англи хэлний боловсрол олгох, клубуудын үйл ажиллагааг дэмжих арга зүйн зөвлөгөө өгөх, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах чиглэлээр ажиллах юм.

Энхтайваны корпусын сайн дурын ажилтан Дарси Майер нь Монгол Улсад 6 сарын өмнө ирсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сараас эхлэн 24 дүгээр сургуульд англи хэлний багшаар ажиллаж байгаа юм. Тэрээр АНУ-ын Пенсильвани мужид эмнэлгийн нийгмийн ажилтнаар 37 жил ажилласан бол 23 дугаар сургуулийн багш Кристофер Визда нь боловсролын салбарт дөрвөн жил ажилласан туршлагатай аж.

Тэрээр ОХУ-д байрлах Британийн хувийн сургууль, цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад манай улсад иржээ. Гадаад багш нар дүүргийн ерөнхий боловсролын сургуульд багшлахдаа таатай байгаагаа дүүргийн удирдлагад илэрхийлж, багшилж буй сургуулийнхаа соёл, хандлагыг сайжруулах, сурагч, багш, хамт олныг хөгжүүлэх ажилд тусалж ажиллана гэдгээ дүүргийн Засаг даргад хэллээ.

1

DSC 0597

DSC 0622

DSC 0688

DSC 0699

DSC 0628

DSC 0638

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар сургуулийн удирдлагуудад хэрэгжүүлэх шаардлагатай зарим үүрэг даалгаврыг өгөв.

Ерөнхий боловсролын сургуулиуд нөөц боломжиндоо тулгуурлан зарим урсгал засварын ажлыг шийдэх, хүүхдүүдийн эрүүл сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулж ажиллахыг үүрэг болголоо.

Сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангасан бүхий л нөхцөл боломжоор хангаж, хашаа хайс буулгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр санаачлага гаргах, сургуулийн автобусууд хэрэгцээ, маршрутад хяналт тавьж хамгийн гол нь аюулгүй байдлыг чухалчлан ажиллахыг Засаг дарга Н.Батсүмбэрэл санууллаа.

Дүүргийн удирдлагад сургуулийн захирлууд бүтээн байгуулалтын ажлын явц болон хөрөнгө оруулалтын ажлууд, багшийн ёс зүйн асуудлаар цаг үеийн мэдээллээ танилцуулав.

viber image 2023 04 25 14 25 23 818

viber image 2023 04 25 14 25 22 835

viber image 2023 04 25 14 25 21 897

viber image 2023 04 25 14 25 19 991

viber image 2023 04 25 14 25 19 135

 

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдааныг өнөөдөр Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд зохион байгууллаа. Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар удирдан явуулав.

1

Европын холбооны санхүүжилтээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд гэмт хэрэг, зөрчилд холбогдогч, хохирогч хүүхдэд үзүүлэх кейс менежментийг сайжруулах ментор хөтөлбөрт хамрагдах хоёр дүүргийн нэгээр Чингэлтэй дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо сонгогдсоныг мэдэгдлээ.

2

Тус “Ментор хөтөлбөр” нь 2023 оныг дуустал 2 дүүрэг, 11 аймагт хэрэгжих бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон хохирогч хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрчимжүүлэх ач холбогдолтой болж байгаа юм.

3

5

6

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 1-24 дүгээр хороодын шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөлд сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.33-т заасны дагуу шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгодог, хуралд оролцох иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага болон иргэдийн төлөөлөгчдөд олгох цалин хөлс мөн шүүх хуралдаанд оролцохын давуу талын талаарх мэдээллийг иргэдэд өгөв.

Мөн шүүхийн бус журмаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт ялангуяа иргэний эрх зүйн болон гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэдэг тухай мэдээллийг ийнхүү 150 гаруй иргэнд өгч санал сэтгэгдлийг сонсож, асуултад хариулт өглөө.

 

viber image 2023 04 25 10 55 01 495

viber image 2023 04 25 10 55 04 486

viber image 2023 04 25 10 55 07 318

viber image 2023 04 25 10 55 12 462

Чингэлтэй дүүрэгт нийслэл, дүүргийн төсөв болон олон улсын байгууллагын санхүүжилтээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд явагдсаар байгаа билээ. Тодруулбал дүүргийн 1-6 дугаар хороог “Ногоон бүс” болгох бүтээн байгуулалт, тохижилтын ажил, мөн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт олон улсын жишигт нийцсэн нэгдсэн эмнэлгийн газар чөлөөлөлт, төрийн захиргааны байр, төрөх эмнэлэг барих газар чөлөөлөлт, 1.7 км 4 эгнээ зам зэрэг ажлууд явагдаж байна.

4

Өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, болон дүүргийн удирдлагууд  дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон бусад албаны хүмүүст дүүргийн Камерын нэгдсэн төв, дэд бүтэц барих, газар чөлөөлөлт зэрэг томоохон ажлуудыг танилцуулав.

3

Тухайлбал, камерын нэгдсэн төв “Ногоон бүс”-ийн үйл ажиллагааг жигдрүүлснээр дүүргийн хэмжээнд 1, 2, 3, 4, 5, 6  дугаар хороо буюу байшин хороолол иж бүрэн камержуулалттай ногоон бүс болж, гэмт хэргийн тоо 50 хувиар буурах судалгаа гарсан байна. Камерын нэгдсэн төвийн серверийн хүчин чадал, бичлэг хадгалах хугацааг 360 хоног болгосноор гудамж талбайд байрлуулан I-7 стандартын орчин үеийн камерыг суурилуулсан байна.

7

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Манай дүүрэгт өрнөж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Энэ дүүргээс сонгогдсон гишүүний хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад дэмжлэг үзүүлж ажиллах”-аа илэрхийлье гэв.

13

Бүтээн байгуулалттай танилцах ажлын хүрээнд дүүргийн 10 дугаар хороонд Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар баригдах олон улсын жишигт нийцсэн нэгдсэн эмнэлгийн газар чөлөөлөлтийн ажлын явцтай албаныхан танилцав. Чингэлтэй дүүрэг өөрийн төсвөөр буюу 6,8 тэрбум төгрөгөөр нийтдээ 2,8 га газрыг бүрэн чөлөөлж дуусгасан. Одоо барилгын зураг төслийг Азийн хөгжлийн банк гаргаж, барилгын компанийн тендерийг зарлах үлдээд байгаа юм.

16

Дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын Цагаан байрны уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 1.7 км, 4 эгнээ туслах замын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж буй  “Экспресс зам” компаний захирал н.Чинбат  уг замыг 2023 оны 10 дугаар сар гэхэд 7 метрийн өндөртэй 1.7 км 4 эгнээтэйгээр хүлээлгэн өгнө гэв.

9

Дүүргийн 9 дүгээр хороонд газар чөлөөлөлтийн ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд уг газарт дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр болон төрөх эмнэлэг баригдах юм.  Төрөх эмнэлэг барих газар чөлөөлөлтийн байдал, төсөв санхүүжилт болон гэр хорооллыг барилгажуулах ажил эрчимтэй хийгдэж буйд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн дэмжиж ажиллана гэдгээ хэллээ. 

 Чингэлтэй дүүрэг төрийн албан хаагчдаа Удирдлагын академиас зохион байгуулсан богино хугацааны сургалтад хамруулав.

2

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11-р сарын 30-ны өдрийн 438 дугаар тогтоолын дагуу "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх хүрээнд "Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" богино хугацааны сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, 1-24 дүгээр хороодын төрийн албан хаагчид суралцлаа.

4

3

Сургалтаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний зорилго, зорилт, засаглал, ногоон хөгжил, эдийн засаг, орон нутгийн хөгжил, хүний хөгжил, шинэ сэргэлтийн бодлого зэрэг олон талт мэдлэг мэдээллийг олгож, албан хаагчдыг чадавхжууллаа.

6

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид шинэ долоо хоногийн ажлаа ээлжит “Мэдээллийн цаг”-аараа эхэллээ.

2

Өнөөдрийн “Мэдээллийн цаг”-аар Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Наранзул, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгийн дарга А.Мөнхчимэг мэдээлэл өглөө.

1

Дүүргийн ажилтан, албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт нэг удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.

3

Дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага 05 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд явагдах болсонтой холбогдуулан хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цэрэг татлагын семинар зохион байгуулж цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдлийг хороодод тараасан.

1

Цэрэг татлагын товчооны орлогч дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Н.Энхбат хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарт ажил үүргийн хуваарь болон цэрэг татлагын бэлтгэл ажлын явц цаашид хийгдэх ажлын талаар танилцуулга хийж, цэргийн жинхэнэ албаны татлагыг амжилттай зохион байгуулан дээд байгууллагаас өгөгдсөн хяналтын тоон даалгаврыг бүрэн биелүүлэх, цэргийн насны залуучуудыг идэвхтэй хамруулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч шалган туслах ажлын талаар танилцуулж үүрэг даалгавар өглөө.

2

Мөн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Б.Мөнхболд, А.Тунамал-Эрдэнэ нар авлигын гэмт хэргийн тухай ойлголт, Ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

5

3