“ЧИНГЭЛТЭЙ-2023” ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ДИЗАЙН УРЛАЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үсчин, Гоо засалчдын холбоотой хамтран үсчин, гоо засалчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ДИЗАЙН УРЛАЛЫН ТЭМЦЭЭН-ийг зохион байгууллаа. Энэ жилийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 8 төрөлд 50 оролцогч өрсөлдсөн нь онцлогтой боллоо.
Тухайлбал, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй оролцогч өрсөлдөж байсан бол дүүргийн тэмцээнд ийнхүү олон оролцогч өрсөлдсөн нь тэмцээн хүрээгээ тэлж, үр дүнгээ өгч буй сайн жишиг боллоо.
• Тэмцээний шилдэг үсчнээр-“Тэргүүн салон”, Д.Отгонжаргал, • Шилдэг гоо засалчаар “Эва салон”, М.Ариунтуяа, • Шилдэг залуу гоо засалчаар Үйлдвэрлэл, Урлалын политехникийн коллеж, Б.Саяжаргал, • Шилдэг залуу үсчнээр Үйлдвэрлэл, Урлалын политехникийн коллежийн оролцогч Л.Болормаа нар шалгарч цом гардан авлаа. Мөн оролцогчдын ахуй үйлчилгээний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 10 оролцогчид Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн медалийг гардуулав.