ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНЫ САЛБАР НОМЫН САНГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Монгол улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд хүүхэд багачуудыг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилгоор дүүргийн 14 дүгээр хорооны салбар номын санг танилцуулах өдөрлөгийг зохион байгуулсан ба дүүргийн 145 дугаар сурагчид хамрагдлаа.