Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/226, дүүргийн Засаг даргын 2024 оны А/03 дугаар захирамжуудын хүрээнд Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд хариулагагүй орж ирсэн малыг гаргах, эзэн холбогдогчийг тогтоох, хариуцлага тооцох нэгдсэн арга хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ний өдрүүдэд дүүргийн 1-24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллалаа.

Дээрх 2 өдрүүдэд давхардсан тоогоор дүүргийн Засаг даргын Тамгын газар 12, 1-24 дүгээр хороодын 68 хэсгийн ахлагч, нийслэлийн 10 харъяа газар, агентлагийн нийт 462, Нийслэлийн цагдаагийн газраас морьт эргүүл-4, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын-26, дотоодын цэргийн 80, нийт 652 албан хаагч оролцож, дүүргийн нутаг дэвсгэрт 4 бүст хуваарилагдан, хариуцсан бүсийн нутаг дэвсгэрээс хариулаггүй малыг гаргалаа.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд орж ирсэн хариулгагүй малыг 1 байршилд түр саатуулан хашаалж, цагдаагийн байгууллагаас малын эздийг тогтоох арга хэмжээг авснаар 706 адуу, 2 үхрийг эзэн холбогдогчид хүлээлгэн өгч, нийт 708 тооны малыг суурьшлын бүсээс гарган ажиллалаа.

Мөн цагдаагийн байгууллагаас 7 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.

viber image 2024 03 11 08 58 34 487

viber image 2024 03 11 09 16 59 765

viber image 2024 03 11 09 17 03 347

viber image 2024 03 11 09 17 11 651

viber image 2024 03 11 09 17 18 881

viber image 2024 03 11 09 17 28 426

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аварга шалгаруулах спортын 3 төрөлт тэмцээн өнөөдөр болж байна.

Тэмцээний нээлтэд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Биеийн тамир спортын хорооны дарга Б.Мөнхбаяр нар оролцлоо.

Тэмцээнд дүүргийн 6 хорооны 80 гаруй тамирчин оролцож, аваргын төлөө өрсөлдөж байна. Тэмцээн Нисдэг таваг, Бочи, Софт волейболын төрлүүдээр явагдаж байгаа юм.

viber image 2024 03 10 13 06 20 782

viber image 2024 03 10 13 06 22 036

viber image 2024 03 10 13 06 22 036

viber image 2024 03 10 13 06 23 434

viber image 2024 03 10 13 08 26 579

viber image 2024 03 10 13 09 06 200

viber image 2024 03 10 13 09 08 660

viber image 2024 03 10 13 14 09 557

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Өсвөр үеийн Зуун буудалт даамын аварга шалгаруулах тэмцээн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль дээр өнөөдөр болж байна.

Тэмцээний нээлтэд Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Биеийн тамир спортын хорооны дарга Б.Мөнхбаяр, Боловсролын хэлтсийн дарга А.Очир нар оролцлоо.

Тэмцээнд Ерөнхий боловсролын 11 сургуулийн 160 гаруй тамирчин оролцож, аваргын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн 4 насны ангиллаар явагдаж байна.

viber image 2024 03 10 11 59 28 465

viber image 2024 03 10 11 41 14 514

viber image 2024 03 10 11 41 14 989

viber image 2024 03 10 11 41 18 096

viber image 2024 03 10 11 41 08 198

viber image 2024 03 10 11 41 12 402

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд "Би эх орны цэрэг" мюзикл дуулаачийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Багийн дүнгээр нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургууль тэрүүн байр эзэлж, нийслэлийн ерөнхий боловсролын 72-р сургууль дэд байр, нийслэлийн ерөнхий боловсролын 149-р сургууль гутгаар байр тус тус эзэллээ.

viber image 2024 03 07 15 39 31 729

viber image 2024 03 07 15 39 33 095

viber image 2024 03 07 15 39 34 482

viber image 2024 03 07 15 39 36 053

viber image 2024 03 07 15 39 37 781

Чингэлтэй дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

Шуурхай хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

viber image 2024 03 06 15 35 06 562

viber image 2024 03 06 15 35 04 893

viber image 2024 03 06 15 35 05 751

viber image 2024 03 06 15 35 07 392

Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг угтаж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас “Би эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдад Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах багц хуулийн талаар мэдээлэл, танилцуулга хийж байгаа юм.

Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст үндэсний бахархал, уламжлалыг төлөвшүүлэх, боловсрол, оюун санаа, бие бялдрыг хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөрийн эхний шатны хаалт өнөөдөр дүүргийн 23 дугаар сургууль дээр боллоо.

Уг арга хэмжээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, хурандаа Д.Мөнх-Очир, Зэвсэгт хүчний тусгай хүчний командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батаа, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Батлах хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер М.Мөнгөнтулга, Мэдээллийн аюулгүй байдлын офицер Б.Чимэд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга П.Баянбаатар, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд нар оролцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн 600 гаруй бүлгийн 17 мянга орчим сурагчид мэдлэг, мэдээлэл олгосон байна. Арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас зэвсгийн үзэсгэлэнг дэлгэж сурагчдад толилууллаа. 

DSC 2785

DSC 2786

DSC 2795

DSC 2801

DSC 2808

DSC 2819

DSC 2828

DSC 2831

 

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.

Шуурхай хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

viber image 2024 03 06 15 34 54 332

viber image 2024 03 06 15 34 55 401

viber image 2024 03 06 15 34 56 451

viber image 2024 03 06 15 34 57 489

viber image 2024 03 06 15 34 58 551

 

Монголын хараа зүйн мэргэжилтний “Од” нийгэмлэг, Австралын “See together” төрийн бус байгууллагатай хамтран дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдыг нүдний үзлэгт  хамрууллаа.

Үзлэгт нийт 80 гаруй ажилтан, албан хаагч хамрагдлаа.

Нүдний хол болон ойрын харааг олон улсын стандартад нийцсэн аргын дагуу шалган, харааны шилний жорыг мэргэжлийн эмч нар албан хаагчдад тайлбарлан, зөвлөгөө мэдээлэл өглөө.

viber image 2024 03 06 15 35 14 723

viber image 2024 03 06 15 35 15 693

viber image 2024 03 06 15 35 16 623

viber image 2024 03 06 15 35 17 560

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн болон холбогдох хэлтэс албадын дарга дүүргийн цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга П.Баянбаатар, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Хурцбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Цэрэннамжил нар оролцлоо.

Мөн дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Амгалан-Энх, дүүргийн цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид оролцлоо.

Уулзалтаар дүүргийн цагдаагийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийн талаар мэдээлэл сонслоо.

Дүүргийн удирдлагуудын зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн гомдол саналыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч бодит алхамуудыг хийхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлж, иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө үүргээ биелүүлж, хариуцлагатай, ажиллаж буй нийт бие бүрэлдэхүүнд  амжилт хүслээ.

Уулзалтын төгсгөлд дүүргийн цагдаагийн газрын алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, зарим шаардлагатай асуудлыг шийдвэрлэлээ.

DSC 2857

DSC 2855

DSC 2857

DSC 2862

DSC 2863

DSC 2868

DSC 2869

DSC 2875

DSC 2878

DSC 2881

 

Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдлаа.

Хурлыг дүүргийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн дарга Л.Цэеэрэгзэн удирдан явуулж, салбар зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2024 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг хэлэлцэж, санал солилцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аюулгүй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг төрийн ба хувийн хэвшлийн нийт аж ахуйн нэгж, байгууллагад уриалж ажиллах, тэдний сурч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

DSC 2751

DSC 2754

DSC 2759

DSC 2761

DSC 2766

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.

Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын мэдээллийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Батбилэг, дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Амгалан-Энх, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

Дүүргийн Засаг даргын Ж.Лхагвасүрэн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө. Хаврын улирал болж цаг агаар дулаарч буйтай холбоотой халиа тошин үүсэх, нэмэгдэх, шар усны үер болох эрсдэлтэй учраас дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг даалгалаа.

Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх, хог цэвэрлэгээ, ариутгалын ажилд анхаарах, иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлийг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллах, эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн чанар хүртээмж, тусламж үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

DSC 2706

DSC 2714

DSC 2715

DSC 2720

DSC 2722

DSC 2725

DSC 2738

DSC 2742

DSC 2745